Монгол Улсын Хүний эрхийн  Үндэсний байгууллага байгуулагдах болсон шалтгаан, байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим,  эрхэм зорилго, Комисс, түүний гишүүний бүрэн эрх, бүрэн эрхийн баталгаа, бүтэц бүрэлдэхүүний талаарх цогц мэдээллийг Хүний эрхийн  Үндэсний Комиссын шинэ танилцуулга уншигч танд өгөх болно. 

Англи, монгол хэл дээр хэвлэгдсэн энэхүү товхимлоос Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Комиссын гишүүний гаргасан баримт бичгүүдийг эмхэтгэн хэвлүүлж, уншигч танаа өргөн барьж байна. 

Энэхүү ном нь хоёр дэвтэртэй. Эхний ботид Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, шүүхэд гаргасан төлөөлөн нэхэмжлэл, шүүхийн шийдвэрүүдийг эмхэтгэлээ. НҮБ-ын Хүний эрхийн гэрээ, конвенцийн хороодын зөвлөмж болон Хүний эрхийн Зөвлөлийн Тусгай илтгэгчдийн тайланд тусгагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын талаарх дүгнэлт, Комиссын анхны жилүүдийн илтгэлийг багтаасан  бол II дэвтэрт Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 2006-2010 оны Комиссын илтгэл, илтгэлийг хэлэлцээд гаргасан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолуудыг орууллаа.

Энэхүү хоёр ботийг хэвлүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх" төсөл тусалсан юм.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцЭнэхүү гарын авлагад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон түүний нэмэлт протоколын зүйл заалтыг тайлбарлахын сацуу конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой анхаарах асуудлыг тоймлон оруулав. Ингэхдээ хэн бүхэнд ойлгомжтой үг хэллэгтэй, товч боловч тодорхой бичихийг хичээж ажиллалаа.

Гарын авлагаа “шийдвэр гаргагчдад зориулах“ болсон нь учиртай. Аливаа олон улсын гэрээг дагаж мөрдөх зөвшөөрлөө илэрхийлэх эсэх нь иргэдийн ашиг сонирхол, хэрэгцээ, шаардлагаас гадна улс төрийн хүсэл зоригоос ихээхэн хамааралтай. Шийдвэр гаргагч гэрээний талаар тодорхой мэдээлэлтэй байх нь түүнийг соёрхон батлахад чухал билээ. Иймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлахад төрийн түшээ таны дэмжлэгийг хүсэж, гэрээний ач холбогдол, түүнээс үүдэн гарах үр дагаврыг учирлан өгүүлэхийн хамт гарын авлагаа “таны нэр дээр“ хаяглалаа.

 

Аливаа хэсэг хүмүүсийн бүлэгт багтаж буйн улмаас жишээлбэл, тухайн хүн эм хүйстэн, аль нэг үндэстэн ястанд хамрагддаг,хөгжлийн бэрхшээлтэй, өвчний улмаас г.м. тухайн хүнд шударга бус хандах явдлыг ялгаварлан гадуурхах үйлдэл гэж тодорхойлно.

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүүдэд шууд болон шууд бусаар хамаарах хүний бүх эрхийг тодорхойлсон нэр томьёо. Жишээ нь: Хүйсээр ялгаварлан гадуурхагдахаас болон хүчирхийллээс эрх чөлөөтэй байх эрх, нөхөн үржихүйн эрх, эдийн засгийн эрх гэх мэт.

Сэтгүүлчид хүний эрхийг хамгаалах, сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь тэд цаг ямагт олон нийтийн нүд, чих байдаг. Үнэн зөв, ил тод мэдээлэл нь нийгмийг эрүүлжүүлэх, тунгалаг байлгахад зөвхөн эерэгээр нөлөөлдөг. Тиймээс сэтгүүлчдийн бодол санаа, үзэгний үзүүрийг хүний эрхийн асуудлаар байнга хурцалж байхыг Хүний Эрхийн Үндэсний Комисс цаашид хичээх болно.

 

Эрүүгийн хуулийн 91-р зүйлд заасан хүнийг санаатай алах нь эрүүгийн хуульд заасан үйлдэл мөн. Эрүүгийн хуулийн 106-р зүйлд заасан эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан буюу түүний биед хүнд гэмтэл учирсан бол гэдэг нь эс үйлдэхүй юм.

Гэмт эс үйлдэхүй гэдэг нь хэн нэгэн этгээд хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлэхгүйн улмаас бусдын эрх ашиг сонирхолд хохирол учирсан байх явдал юм.

 

Үйл явдал
«    Гуравдугаар сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй