Хэвлэх хэлбэрээр

Асуулт, хариулт



Энэ индексээр тайлбар толь харуулах

Онцгой | А | Б | В | Г | Д | Е | Ё | Ж | З | И | Й | К | Л | М | Н | О | Ө | П | Р | С | Т | У | Ү | Ф | Х | Ц | Ч | Ш | Щ | Ъ | Ы | Ь | Э | Ю | Я | Бүгд

Б

Би заасан цагт, нэг газраас интернэтэд орох ёстой юу?

Үгүй. Сургалтыг асинхрон буюу зэрэг орох шаардлагагүй хэлбэрээр явуулах ба та хүссэн цагтаа, дурын газраас интернэт холболттой ямар нэгэн компьютерээс хандаж болно. Зарим сургалтын үеэр (PowerPoint онлайн танилцуулга) вебинар буюу веб сайтад тулгуурласан семинар, чат зохион байгуулах ба оролцохыг тань дэмжих боловч заавал суусан байхыг шаардахгүй. Гэхдээ энэ арга хэмжээнд оролцогчид бүгд нэгэн зэрэг оролцох шаардлагатай байдаг. 

Би хэрхэн суралцах вэ?

ХЭҮК-ын цахим сургалт гол төлөв 50 цагийг унших, хэлэлцүүлэгт оролцох, даалгавар хийх, бусад оролцогчидтой хамтрахад зарцуулдаг ба 4-11 долоо хоног үргэлжилдэг. Сургалт нь оролцоог хангасан, идэвхтэй сурах үйл явцыг дэмжихийн зэрэгцээ оролцогчид нэг нэгнээсээ суралцах, хувийн туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлдэг.  

Би ямар төрлийн компьютер ашиглах шаардлагатай вэ?

Интернэтийн холболттой Windows, Mac OS, Linux зэрэг үйлдлийн систем бүхий компьютер ашиглах боломжтой.

Би өндөр хурдны интернэттэй байх шаардлагатай юу?

Үгүй. Оролцогчид цахим хуудаст нэвтрэх, сургалтын материалыг татаж авах, онлайн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байхад хангалттай. Мөн хэлэлцүүлэгт орсон шинэ мэдээлэл таны мейл хаягаар очих боломжтой байдаг. 

Би өөр зүйл асуумаар байна. Хэрхэн холбоо барьж болох вэ?

Хэрэв таны асуултад тохирсон хариулт байхгүй бол elearning@mn-nhrc.org хаягаар захиа бичих буюу (976-51)-262902 дугаараас лавлаж болно. 

М

Миний компьютерт техникийн ямар шаардлага тавих вэ?

Интернэт ашиглан унших материалыг Acrobat Reader програм хангамжаар бэлтгэсэн байгаа тул PDF (Portable Document Format) файл унших боломжтой байх ёстой. Татаж авахыг хүсвэл: http://get.adobe.com/reader/.

 

Мөн зарим дүрсийг үзэхэд Adobe Flash Player програм хэрэгтэй. Татаж авахыг хүсвэл: http://get.adobe.com/flashplayer/

 

Вебинарт оролцох бол чихэвч, дуу өсгөгч, Java програм шаардана. Татаж авахыг хүсвэл: http://java.com/en/download/index.jsp

 

Дан бичгээс бүрдсэн буюу ямар нэгэн текст нь вирус дамжуулдаггүй ч файл хавсаргах үед вирус дамжиж болзошгүй. Иймээс оролцогч бүр хариуцлагатайгаар вирус тараахгүй байхыг хичээх хэрэгтэй.  Ямар нэгэн байдлаар вирусын эсрэг хамгаалах програмтай компьютер ашиглахыг хүсч байна. 

С

Сургалт эхлэхээс өмнө багштай холбоо тогтоож болох уу?

Та өөрийн хүсэлтээ elearning@mn-nhrc.org хаягаар илгээсэн үед бид цааш уламжлах болно.  

Сургалтыг хэн удирдах вэ?

Сургалтын үйл ажиллагааг ХЭҮК-ын Бодлого, дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид удирдан чиглүүлэх болно. Шаардлагатай тохиолдолд үндэсний болон олон улсын хүний эрхийн байгууллагын шинжээч, судлаачдыг татан оролцуулах боломжтой. 

Т

Танай сургалт кредит цаг тооцох уу?

ХЭҮК-оос зохион байгуулж байгаа сургалтад кредит тооцохгүй. 

Х

Хэрэв би бүртгүүлсэн сургалтаа дуусгаж чадахгүй бол яах вэ? Ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх үү?

Бидний бэлтгэсэн сургалтууд үнэ төлбөргүй учир ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй. Гэхдээ та сурах хүсэлтээ ирүүлсэн өөр хүний оролцох боломжийг хаах тул анх сонгохдоо хариуцлагатай байхыг хүсч байна. 

ХЭҮК-оос оролцогчдод зориулан сургалтын дараа ямар нэгэн үйл ажиллагаа явуулах уу?

ХЭҮК-ын цахим сургалтыг төгсөгчдөд зориулан “Төгсөгчдийн булан” байгуулж, нэг нэгэнтэйгээ холбоотой байх, сүлжээ үүсгэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, заримдаа сургалтад оролцох боломжтой.  

Ц

Цахим сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

Сургалт эхлэх тухай зарын дагуу хүсэлтээ илгээнэ. Ирүүлсэн хүсэлт дэх хувийн мэдээллийг нягталж, цаг хугацааны хувьд илгээсэн огноо, цагаар эрэмбэлэн бүртгэнэ. Цахим сургалтыг зорилтот бүлгүүдэд зориулан зохион байгуулах тул шаардлагатай тохиолдолд хугацаандаа хүсэлт ирүүлсэн ч гэсэн оролцогчийн хүсэлтийг хүлээн авахгүй байж болно. 

Цахим сургалтыг зохион байгуулахдаа ямар арга ашиглах вэ?

ХЭҮК нь сургалтын удирдлагын Мүүдл системийг (Moodle Learning Management System) ашиглаж байна. Оролцогчид өөрийн тохиромжтой үедээ сургалтын талбарт нэвтрэх боломжийг олгодог онцлогтой. Мөн тусгай эсвэл богино хугацааны сургалт явуулах, вебинар зохион байгуулдаг. Вебинарт оролцох бол оролцогч бүр заасан хугацаанд талбарт орохыг шаарддаг. Гэхдээ вебинарын үйл явцыг бичдэг тул оролцож чадаагүй бол нөхөн үзэж болно.

Цахим талбарт ямар сургалт байдаг вэ?

Хүний эрхийн Үндэсний Комиссоос (цаашид ХЭҮК гэх) нээлттэй болон хугацаат гэсэн хоёр хэлбэрээр сургалтыг бэлтгэн боловсруулж байна. Нээлттэй сургалт нь 3-5 цагт өөрөө хичээлээ үзэж дуусгах боломжтой бол хугацаат сургалт нь 4-11 долоо хоногт багшийн хяналтан дор бодит туршлагаа хуваалцах, ур чадвараа хөгжүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой.

 

Сургалтын сэдэв:

  • Хүний эрхийн үндсэн ойлголт
  • Хүний эрхэд суурилсан хандлага
  • Хүний эрхийн боловсрол
  • Хүний эрхийн мониторинг
  • Хүний эрх ба бизнес

Я

Ямар нэгэн сурах бичиг байгаа юу?

Үгүй. Таны бүх ашиглах материал интернэтэд тавигдсан байна.