НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг ХЭҮК-т зочиллоо

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, ноён У.Сунг зочилж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой уулзлаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг ХЭҮК-т зочиллоо

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг “Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнав

Хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих олон талт үйл ажиллагаагаа амжилттай явуулах, ХЭҮК-ын чадавхийг нэмэгдүүлэх, ХЭҮК болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Хүний эрхийн Үндэсний Комиссоос үнэлж НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг "Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнасныг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж 2015 оны 6 дугаар сарын 15-нд гардууллаа.
НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг “Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнав

Филиппин Улсад ажиллаад ирлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 онд уул уурхайн салбарын үйл ажиллагаанд хүний эрхийн үнэлгээг хийхээр төлөвлөж байна. Тус ажлын хүрээнд туршлага судлах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд ХЭҮК-ын төлөөлөл Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран Филиппин Улсад ажиллаад ирлээ.

Филиппин Улсад ажиллаад ирлээ

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны гишүүнээр сонгогдлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийг хөхиүлэн дэмжих,   хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны   гишүүнээр сонгогдлооХүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны гишүүнээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг сонгох болсныг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус хорооны 28 дугаар хурлын үеэр мэдэгдлээ.

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй тус хуралд Монгол Улсыг Төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын А статусын магадлан итгэмжлэлийг мөн тус хурлын үеэр гардуулсан байна.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын Зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой байгууллага юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийг хөхиүлэн дэмжих,   хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны   гишүүнээр сонгогдлоо 

Харин Олон Улсын Зохицуулах Хорооны Товчоо нь гишүүнээр элсэхээр хүссэн ХЭҮБ-ын хүсэлтийг авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгөх, Магадлан Итгэмжлэх Дэд Хорооноос зөвлөмж гаргасны дараа магадлан итгэмжлэлийн статусыг хэлэлцэн шалгаж, шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэг хүлээнэ. Тус Товчоо нь НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд ХЭҮБ-уудын оролцох оролцоог зохицуулахад Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, тэр дундаа ХЭДКГ-ын Үндэсний Байгууллага ба Бүс нутгийн Тогтолцооны Нэгжтэй хамтран ажилладаг. Олон Улсын Зохицуулах хороо, түүний Товчооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс: http://mn-nhrc.org/index.php?newsid=5215 авна уу.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссараас Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулан гаргасан мэдэгдэл

"Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” хэмээсэн нь хүний эрхийн гэрээн дэх хамгийн сонсголонтой, сайхан үгс гэж болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь гачигдах зүйлгүй, айх айдасгүй амьдралын тулгуур болох хүн бүрийн эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын болон иргэний эрхүүдийг баталгаажуулдаг.

Хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 11 дүгээр сарын 24-нд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Тахарын Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай тус тус хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймгийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Өмнөговь аймагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллахаар 2014 оны 11 дүгээр сарын 14-нд Санамж бичиг байгуулав. 

Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймгийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дахин А статусаар магадлан итгэмжлэгдлээ

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооноос 2014 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд явуулсан магадлан итгэмжлэлийн шалгаруулалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг А статусаар магадлан итгэмжлэхээр болсоноо мэдэгдсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дахин А статусаар магадлан итгэмжлэгдлээ

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК