"Олон Улсын эрх зүй ба үндэсний эрх зүйн харилцан хамаарал: уламжлалт морин уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал" сэдвээр лекц уншина
2015-04-22

Хүний эрхийн цуврал лекцийг энэ удаа орон нутагт зохион байгуулахаар боллоо. Лекц Төв аймгийн Зуунмод сумын төвд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагт "Солонго" цогцолборт болох бөгөөд энэ удаа "Олон Улсын эрх зүй ба үндэсний эрх зүйн харилцан хамаарал: уламжлалт морин уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал" сэдвээр хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг лекц уншина. Орон нутгийн иргэдэд нээлттэй....

2013 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа
2014-11-13

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих бүрэн эрхийнхээ хүрээнд ХЭҮК 2013 онд иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор 9 сэдвийн хүрээнд 49 удаагийн нийт 193 цагийн сургалтыг 1895 оролцогчтойгоор зохион байгууллаа. Үүнд: Хуулийн байгууллагын ажилтнуудад "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх", "Хорих байгууллага ба хүний эрх", "Эрүү шүүлтээс ангид байх эрх", "Тусгай хэрэгсэл, мэх...

"Хүний эрхэд суурилсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт лекцэд урьж байна
2014-10-29

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн цуврал лекц арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хүний эрхийн онолын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зэргээр олон нийтэд мэдээлэл хүргэдэг тус илтгэл хэлэлцүүлгийн энэ удаагийн илтгэгчээр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбат уригдлаа....

"Хүний эрхийн боловсролыг чухалчлан үзэх нь” сэдэвт илтгэл, хэлэлцүүлэгт урьж байна
2014-09-29

2014 оны 9 дүгээр сарын 30-ны 15.00 цагт Засгийн газрын XI байрны хурлын дугуй танхимд "Хүний эрхийн боловсролыг чухалчлан үзэх нь" сэдвээр "Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч Ч.Алтангэрэл илтгэл тавих тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. ...

"Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал" сэдвээр хүний эрхийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа
2014-04-24

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран "Хүний эрхийн илтгэл" цуврал лекц арга хэмжээг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн илтгэлийг Сургуулийн Нийгмийн ажилтны "Оюуны гэгээ" нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал "Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал" сэдвээр уншлаа. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлага, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхэд хамгааллын тухай ерөнхий ойлголт, боловсролын...

Хүний эрхийн цуврал лекцид оролцохыг урьж байна.
2014-04-22

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй "Хүний эрхийн илтгэл" цуврал лекц арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй байдгаараа онцлог билээ....

Хүний эрхийн цуврал лекцид урьж байна.
2014-03-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумын хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн цуврал лецкийн 2014 оны хоёр дахь зочноор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал оролцоно. Сонирхсон хүн бүхэнд нээлттэй тул та бүхнийг урьж байна. Лекц 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 15 цагаас эхэлнэ.    ...

"Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна
2014-02-18

Хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна....

Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдлыг 70 000 222 утсаар хүлээн авна
2013-12-10

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 65 дахь жилтэйгээ золгож байна....

Хүний эрхийн олон нийтийн лекц зохион байгуулав
2013-11-27

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран хүний эрхийн олон нийтийн лекц цуврал арга хэмжээг 2 дахь жмлдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн лекцийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын зөвлөх бөгөөд Шүүхийн судалгаа, мэдээллийн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор М.Туяа "Хөгжил бол эрх чөлөө” сэдвээр 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уншлаа.  ...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК