ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих суурь тогтолцооны тухай болон Барилгын салбар дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенциудад нэгдэн орох асуудлаар санал хүргүүлэв
2014-02-10

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат нарт албан бичиг хүргүүллээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус албан хүсэлтийг бүрэн эхээр нь толилуулъя....

Хурдан морь унаач хүүхдийн асуудлаар бүх аймаг, сумдын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ
2014-02-7

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр бүх аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар Зөвлөмж хүргүүллээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулж байна....

Олон Улсын манлайллын хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо
2014-01-28

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол болон соёлын асуудал эрхэлсэн газраас зохион байгуулдаг Олон улсын төлөөлөгчдийн манлайллын хөтөлбөрт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн нэрийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас дэвшүүлсэн бөгөөд Комиссын гишүүн нь тус хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо....

Хүүхдийн эрхийн асуудлаарх Азийн III чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо
2014-01-28

2014 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдсан Зүүн Ази дахь Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх Симпозиумд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар Монгол Улсыг төлөөлөн оролцоод ирлээ....

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг хянах асуудлаар сургалт явууллаа
2014-01-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 1-р сарын 23-25-ны өдрүүдэд "Тэгш Нийгэм Холбоо” ТББ-тай хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд  хүний эрхийн үндсэн зарчим, хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлага, гомдол санал хэрхэн шийдвэрлүүлэх арга зам зэрэг сэдвээр хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа.  ...

Төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулав
2014-01-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн бодлогын асуудал хариуцсан ажилтнуудад "Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй" сэдэвт сургалт явууллаа....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК