Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээ
2018-07-5

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах” гэж заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дүнг танилцуулах уулзалтыг тус аймгийн Цогтцэций суманд зохион байгуулав....

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос видео шторк хийлгэх ажлын санал
2018-07-2

1. Агуулга, зохиол Тодорхой сэдвийн хүрээнд 4 төрлийн видео шторк хийнэ. 1 шторкны үргэлжлэх хугацаа 60 секундээс ихгүй байна. Шторкийн сэдвийн хувьд, хүний эрх ба жендэрийн харилцан хамаарал, төрийн албан дахь жендэрийн тэгш байдал, ажлын байрны бэлгийн дарамт, иргэн төвтэй төрийн алба гэх мэт. Шторк гүйцэтгэх ажлыг 2018 оны 7 дугаар сарын 20-ноос эхлүүлж, 8 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гүйцэтгэж дууссан байх....

ХЭҮК-ын Орон тооны бус зөвлөл орон нутаг дахь хүний эрхийн асуудалд түлхүү анхаарч ажиллана
2018-07-2

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг билээ. Тус зөвлөл 2018 оны 07 дугаар сарын 02-нд хуралдлаа. Энэ удаагийн хурлаар ХЭҮК-ын 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон ирэх гуравдугаар улирлын төлөвлөгөөний төсөл, УИХ-д өргөн барихаар зэхэж буй Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн тухай хуулийн төслийг гишүүдэд танилцуулав....

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Хүний эрхийн Үндэсний Комисст зочиллоо
2018-07-2

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Ганболд нар зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. ...

"Гэгээн нас" өсвөр насныханд зориулсан сургамжит бичлэг, зурагт ном хэвлэгдэн гарлаа
2018-06-22

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, нөхөн үржихүйн эрүүл мэнд нь хүний хөгжил, аюулгүй байдалтай холбоотой, нэн чухал асуудал юм. Дэлхий дахинд ялангуяа хөгжиж буй улс орнуудад амьдарч буй охид, эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйтэй холбоотой өвчнөөр өвчлөх, өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн золиос болох, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийн ноцтой зөрчил юм. Иймд...

"Хүн худалдаалах гэмт хэрэг ба Хүний эрх" сэдвээр олон нийтийн лекц зохион байгуулна
2018-06-22

Та бүхнийг хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд урьж байна. Лекц "Хүн худалдаалах гэмт хэрэг ба Хүний эрх” сэдвээр 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. Илтгэгч зочноор Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын тэргүүнГэлэгийн ГАНБАЯСГАХ оролцоно. Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар зохион байгуулдаг уг арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй,...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК