Хүний эрхийн Үндэсний Комисс Иргэний нийгмийн байгууллагуудын 6 дахь удаагийн уулзалт болно
2013-06-28

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын 6 дахь удаагийн уулзалт 2013 оны 7 дугаар сарын 3-нд НҮБ-ын Суурин төлөөлөгчийн байранд болно. Энэ удаагийн уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн "Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ээс Монгол Улсын Засгийн газарт хандсан зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайлагналттай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудтай мэдээлэл солилцож зөвлөлдөнө.  ...

“Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнах нь” сэдэвт Форум болно
2013-06-28

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын хөтөлбөр хамтран "Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнах нь” сэдэвт Форумыг 2013 оны 7 дугаар сарын 2-нд НҮБ-ын байрны хурлын танхимд зохион байгуулах гэж байна....

Оюутан залуусын дунд зуны сургалт зохион байгуулна
2013-06-28

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2013 оны 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд оюутан залууст зориулсан хүний эрхийн зуны сургалтыг Хайртхан амралтын газарт зохион байгуулахаар боллоо....

Ази Номхон Далайн бүсийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ажлын албаны дарга нарын уулзалтад оролцож байна
2013-06-25

2013 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Австрали улсын Сидней хотод Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ажлын албаны дарга нарын ээлжит уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Г. Золжаргал Монгол Улсыг төлөөлөн оролцож байна....

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуульд оролцох боломжийг бүрдүүлэх талаар гаргасан Комиссын зөвлөмж биелэлээ олсонд баяр хүргэж байна
2013-06-25

Иргэдийн сонгох эрхийг хүндэтгэн нийгмийн тэгш оролцоог хангах бололцоог бүрдүүлэн тулд ХЭҮК-оос тавьж байсан санал, зөвлөмжүүдийн маань нэгээхэн хэсэг биелэлээ олж, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн харааны бэрхшээлтэй иргэдэд анх удаа бие даан саналаа өгөх нөхцлийг бүрдүүлсэнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс баяр хүргэж байна....

Эрх нь зөрчигдсөн иргэнд нөхөн олговор олгуулахаар боллоо
2013-06-24

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Б нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст анх 2012 оны 4 дүгээр сарын 23-нд хандан хилсээр хоригдон илүү хугацаагаар ял эдлэн хохирсон тухай гомдол гаргаж байсан билээ....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК