"Нарантуул трейд" ХХК-ийн ерөнхий захирал Ш.Оюунсогоод шаардлага хүргүүллээ
2013-04-1

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр "Нарантуул трейд" ХХК-ийн ерөнхий захирал Ш.Оюунсогоод шаардлага хүргүүллээ. Тус худалдааны төв дэх худалдаа эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн мэдээллийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус захад хяналт шалгалтын ажил зохион байгуулсан юм....

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ ба Хүний эрх сэдэвт олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг болно
2013-03-27

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу Комисс нь Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар жил бүр Улсын Их хуралд илтгэдэг. 2012 оны 11 дэх удаагийн илтгэлдээ хөнгөвчлөх тусламж үйлчилгээний асуудлыг хөндсөн бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 02 тоот тогтоол гаргасан билээ....

“Үндсэн эрхийн хамгаалалт ба иргэний эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх асуудал” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна
2013-03-27

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хууль зүйн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013 оны 3 дугаар сарын 27-нд "Үндсэн эрхийн хамгаалалт ба иргэний эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх асуудал” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна....

Хүүхдийг зугаа цэнгэлийн золиос болгохыг таслан зогсооё
2013-03-25

Манай улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн ороод 23 дахь жилтэйгээ золгож байна. Өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал, тэр дундаа бага насны хүүхдээр хурдны морь унуулан, эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэх болсон нь анхаарахгүй өнгөрүүлэх асуудал биш юм....

Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ, Орхон аймагт ажиллана
2013-03-21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг 2013 оны 3 дугаар сарын 24-26-ны өдөр Сэлэнгэ, 27-29-нд Орхон аймагт ажиллах тул дээрх аймгуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх мэдээлэл, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч үйлчилнэ. "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний үеэр тухайн аймгуудын иргэдтэй нээлттэй уулзалтыг зохион байгуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [149.99 Kb] авна уу....

Иргэдийн оролцоог дэмжих сургалт зохион байгууллаа
2013-03-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран СХД-ийн 32 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч ажилтнуудад хүний эрхийн сургалтыг 2013 оны 3 дугаар сарын 15, 18-нд зохион байгууллаа....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК