Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна
2012-04-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль,  НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр...

Зэвсэгт хүчний ангиудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа
2012-04-16

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18. 2 дахь хэсэгт заасан бүрэн эрх, байгууллага хоорондын хамтран ажиллах Санамж бичигт заасан үйл ажиллагаа, чиглэлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн 3 дугаар сард Зэвсэгт хүчний 032, 013 дугаар ангиудад тус тус  хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан билээ.   ...

Хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлаар Комисс ажиллагаа явуулж эхэллээ
2012-04-13

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь  хуульд заасны дагуу  Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх  чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж,  хүний эрхийг сахин  хамгаалах,  хөхиүлэн  дэмжих  байгууллага  болохын хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 04 дүгээр сарын 13-нд баривчилсантай холбогдуулан энэ ажиллагааны явцад олон улсын гэрээ болон дотоодын...

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа
2012-04-10

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Х.Мөнхзул нар оролцсон юм. ...

Хүний эрхийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа
2012-03-25

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Олон нийтэд нээлттэй, хүссэн хүн оролцох боломжтой тус  арга хэмжээ нь сар тутам болох бөгөөд Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг нь 2012 оны 3 дугаар...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК