ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2018-02-27

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах” гэж заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийх Гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана....

Хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгуулахаар боллоо
2018-02-26

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн намар Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тус өдөрлөгийн хүрээнд тухайн орон нутгийн удирдлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний явцад Дорнговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан А/638 дугаарт захирамжаар Замын Үүд суманд хотын захирагчийн...

Төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт зохион байгуулж байна
2018-02-22

Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлсэн мэргэжилтнүүд чухал үүрэгтэйг "Хүний эрхэд суурилсан хандлага ба Төрийн үйлчилгээ" сэдэвт сургалтын багш нар онцолж байлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах, хэрэгжүүлэх, бичил уурхай дахь хүний эрхийн асуудлаарх мэдлэг...

"Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль ба Хүний эрх" сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа
2018-02-22

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт сар бүрийн 4 дэх долоо хоногийн пүрэв гаригийн өглөө 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болдог билээ. Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм форумтай 6 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээний энэ сарын зочноор  Гүнж төвийн тэргүүн, ХЭҮК-ын Орон тооны бус зөвлөлийн гишүүн Ч.Ундрах оролцож,  "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль ба Хүний эрх" сэдвээр мэдээлэл хийв. Уулзалтад оюутан...

Хүний эрхийн Үндэсний Комисс Дархан-Уул аймагт ахлах шинжээч шалгаруулж авна
2018-02-22

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д "Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны Дархан-Уул аймгийн ахлах шинжээчийн сул орон тоог нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна. Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан...

Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн холбооны 31 дүгээр хуралд оролцож байна
2018-02-21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нар 2018 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн холбооны 31 дүгээр ээлжит хуралд оролцож байна. Өнөөдөр тус холбооны удирдах зөвлөл буюу Товчооны хурлаар ХЭҮБ-уудын Дэлхийн холбоо болон түүний Ажлын хэсгүүдийн тайлан, магадлан итгэмжлэл, Дэд хорооны Зөвлөмж зэрэг байгууллагын дотоод асуудлыг хэлэлцжээ....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК