“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгуудад зохион байгуулна
2012-03-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж  ирсэн юм. Энэ жилийн "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгуудаас эхлэн зохион байгуулахаар боллоо. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  2012 оны 3 дугаар сарын 26,  Дорноговь аймгийн Сайншанд суманд  3 дугаар...

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүний эрхийн сургалт зохион байгууллаа
2012-03-17

Хүний Эрхийн Үндэсний Комисс 2012 оны гуравдугаар сарын 12, 13-нд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зориулан хүний эрхийн сургалтыг амжилттай зохион байгуулав.  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр явуулсан уг сургалтад СЭМҮТ-ийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл нийт 63 хүн хамрагдлаа....

Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэгт урьж байна!
2012-03-15

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран Монгол улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин "Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр уншина. Илтгэл,...

Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
2012-01-18

Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 оны 1 дүгээр сарын 18-нд Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ХЭҮК-ыг төлөөлж Комиссын гишүүн Ж.Дашдорж, ХТГ-ыг төлөөлж тус газрын дарга Д.Алтай нар гарын үсэг зурж баталгаажуулав....

Монгол Улс цаазын ялгүй орон боллоо
2012-01-6

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон боллоо. НҮБ-ын 1982 оны XVI чуулганаар "...гишүүн орнууд...хамгийн ноцтой гэмт хэрэгт ч цаазаар авах ял шийтгэлийг хязгаарлах ёстой” гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. ...

“Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр боллоо
2011-12-28

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс "Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч С. Синаноглу нар 2011 оны 12 дугаар сарын 28-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.   Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготой уг төслийг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байх юм....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК