ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан “АЛТАЙГАА НОМТОЙ ХОТ БОЛГОЁ”-4 аянд нэгдэв

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Алтайн мэдээ сонины газраас зохион байгуулсан "АЛТАЙГАА НОМТОЙ ХОТ БОЛГОЁ”-4 аянд нэгдэж ХЭҮК-оос бэлтгэн гаргасан 10 гаруй номыг өгөв.ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан “АЛТАЙГАА НОМТОЙ ХОТ БОЛГОЁ”-4 аянд нэгдэв

Сэлэнгэ аймгийн ИНБ-ын анхдугаар чуулга уулзалтад оролцлоо

Сэлэнгэ аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын холбооны анхдугаар  чуулга уулзалтад урилгаар оролцож "хүний эрхийн хангахад ИНБ-ын оролцоо, хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.
Сэлэнгэ аймгийн ИНБ-ын анхдугаар чуулга уулзалтад оролцлоо

Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ажилтнуудтай уулзлаа

Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ажилтнуудтай уулзлааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Японы олон улсын хамтын ажиллагааны /Жайка/ байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн ажилтан Ц.Одгэрэл нарыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.

“Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт сургалтад оролцлоо

“Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт сургалтад оролцлооПольш Улсын Познань хотод Европын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын сүлжээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулсан "Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт 4 дэх удаагийн сургалтад 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сурталчилгаа хариуцсан референт Б.Сэмжидмаа оролцов.

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулавХүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгууллаа.

Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн хурал боллоо

Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн хурал боллоо Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 201оны 5 дугаар сарын 26-ны өдөр Комиссын сургалтын танхимд боллоо. Энэ удаагийн хурлаар Комиссын 2017 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан, 2, 3 дугаар улиралд иргэний нийгмийн байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.

Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байна

Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байна

Өмгөөллийн байгууллага бий болсны 89 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, НЗДТГ хамтран "Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж үг хэлэв. 

"Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн өдөрлөг нь Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын Засаг даргын Тамгын газарт улс орон даяар зэрэг явагдаж байгаагаараа онцлог юм. Иймд иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.


"Зөв амьдралын үнэ цэнэ" уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа

"Зөв амьдралын үнэ цэнэ" уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Ахмадын хороо, Сайншанд сумын ИТХ, Цагдаагийн газартай хамтран "Зөв амьдралын үнэ цэнэ" уулзалт өдөрлөгийг зохион байгуулж 120 гаруй иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Хөвсгөл аймаг дахь Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллана

Хөвсгөл аймаг дахь Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллана

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хөвсгөл аймаг дахь салбарын өмгөөлөгч Б.Амаржаргалтай уулзаж 2 байгууллага Санамж бичиг байгуулсныг танилцуулж, 2017 оны 5-р сарын 26-ны өдөр Монгол Улсад Өмгөөлөх байгууллага үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан "Өмгөөлөгч-Танд Тусалъя” үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон нутагт хамтран зохион байгуулах, өмгөөлөгч нарт хүний боловсрол олгох ажлыг явуулах, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний талаар яриа өрнүүллээ.

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах аян эхэллээ

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Хариуцлагатай залуу манлайлагчклуб, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран "Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах аян”-ы хүрээнд олон нийтэд нөлөөллийн ажил явуулах ажлыг санаачлан Чингүнжавын талбайд флашмоб арга хэмжээг зохион байгуулахад Комиссын орон нутаг дахь ажилтан оролцов.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК