"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэж эхэллээ
2018-10-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр эхний улиралд багтаан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг өргөн барьж танилцуулдаг билээ. ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 17 илтгэлийг өргөн барьж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар 143 саналыг хүргүүлсэн байдаг. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17...

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэнэ
2018-10-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлон "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг билээ. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд уг илтгэлийг...

Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
2018-10-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтын 2018 оны 10 дугаар сарын арга хэмжээг "Хүний эрхийн хамгаалагч- сэтгүүлчид" сэдвээр 10 дугаар сарын 18-нд зохион байгуулсан билээ.  Энэ удаагийн өглөөний уулзалтын зочноор ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүн, Доргио.мн сайтын сэтгүүлч А.Баярмаа, "Монголын мэдээ" сонины эрэн сурвалжлах албаны дарга асан С.Будрагчаа нар...

Хангайн бүсийн жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2018-10-29

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад зориулсан "Жендэр ба Хүний эрх” сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Хангайн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна....

“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллаа
2018-10-26

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран "Хүний эрхийн цуврал лекц" арга хэмжээний 40 дэх дугаарыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн лекцийг Улсын дээд шүүхийн шүүгч, МУИС-ийн ХЗС-ийн гэрээт дэд профессор, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, хууль зүйн ухааны доктор /Dr.jur./  Гочоогийн Банзрагч уншлаа....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК