Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаанаас Хүний эрхэд үзүүлэх нөлөө (2012 он)
2013-04-9

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнтэй хамтран "Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааг 2012 онд хийв. Өмнөговь аймгийн Гурвантэс, Цогтцэций, Ханбогд сумдыг хамруулан уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн иргэд, малчид болон бусад оролцогч талуудыг хамруулан мэдээлэл цуглуулах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүний эрх зөрчигдсөн тохиолдлыг...

ШШГЕГ-ын эмэгтэй албан хаагчдаас авсан судалгаа (2012 он)
2013-04-9

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ШШГЕГ-ын харьяа зарим хорих ангиудад ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын дунд энэхүү судалгааг 2012 онд хийсэн юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчдын 35 хувь нь эмэгтэй албан хаагч байна. Улаанбаатар хотын бүсийн төвлөрсөн хорих ангийн эмэгтэй албан хаагчдын дунд явуулсан санал асуулгаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын олонх хувь буюу 67 хувь нь...

Хүн амины гэмт хэрэгт ял шийтгүүлж, хорих 407 дугаар ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийн судалгаа (2012 он)
2013-04-9

Хүн амины гэмт хэрэгт ял шийтгүүлж, хорих 407 дугаар ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж байгаа эсэх болон тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэрэгт холбогдож байгаа тохиолдолд дүн шинжилгээ хийж судалгааны дүнг гарган холбогдох байгууллагуудад санал зөвлөмж тавих, тодорхой арга хэмжээ авахуулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос...

“Нийгмийн халамжийн салбар дахь төрийн үйлчилгээ - Хүний эрх ба хүнд суртал” судалгааны тайлан (2012 он)
2013-04-9

Төрийн үйлчилгээг иргэдэд хуулийн хүрээнд тэгш, шударга, шуурхай үзүүлэх үүрэгтэй төрийн бүх шатны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа нь шат дамжлага ихтэй, үндэслэлгүй бичиг баримт нэхэх, төлбөр хураамж авах, хувийн сонирхлоор хандах, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхгүй байх зэргээр иргэдийг чирэгдүүлж, цаг хугацаа, санхүүгийн талаас хохирол учруулж, хууль тогтоомжоор баталгаажуулсан эрхээ эдлэхэд нь саад тотгор учруулж байгаа талаар иргэдээс гомдол, мэдээлэл их гардаг. Энэхүү ...

Монгол Улс дахь бичил уурхай ба Хүний эрх (2012 он)
2013-04-9

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний заалтын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буйд шалгалт, судалгаа хийж, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж гарган холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор "Монгол Улс дахь уул уурхайн салбар ба хүний эрх” судалгааг тодорхой бүс нутгуудад үе шаттайгаар зохион байгуулсан билээ....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК