Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна
2014-08-21

Азийн хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалтыг 2014 оны 8 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран ажиллаж байгаа билээ. Хурлын бэлтгэл ажил хангагдаад байна....

Орон нутаг дахь ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна
2014-08-21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарийн Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл хамтран "Хүний эрхэд суурилсан хандлага" багц сургалтыг 2 дахь өдрөө зохион байгуулж байна. Хүний эрхийн чиглэлээр мэргэших давтан сургалтад ХЭҮК-ын орон нутаг дахь 20 ажилтан хамрагдаж байна. Сургалт маргааш үргэлжилнэ....

Дархан-Уул аймагт ажиллаж байна
2014-06-16

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна....

Өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид Монгол Улс нэгдэж орсон өдөр
2014-05-13

Өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид Монгол Улс нэгдэж орсон тэмдэглэлт өдөр. Тус конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны 12 дугаар сард баталсантай холбогдуулан Конвенцийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд 2009 оны 5 дугаар сарын 13-нд манай улс тус конвенцид нэгдэн орсон түүхтэй. Энэхүү конвенцийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүн хүний бүх эрх, үндсэн...

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг нээлттэй хэлэлцүүлнэ
2014-05-12

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 21-нд 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд болох тул та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 266506, 262931 дугаарын утсаар авна уу....

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангид хүний эрхийн сургалт зохион байгууллаа
2014-05-6

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс ШШГЕГ-ын харьяа 407, 441 дүгээр ангиудад хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа....

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна
2014-05-6

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2014 оны 5 дугаар сарын 5-8-нд Хөвсгөл аймагт ажиллаж байна....

Хүүхдийн эрхийн асуудлаарх Азийн III чуулганыг Монгол Улсад зохион байгуулах асуудлаар гадаадын төлөөлөгчидтэй уулзлаа
2014-04-29

Өнгөрсөн сарын 24-26-ны өдөр Япон Улсад зохион байгуулсан Зүүн Ази дахь Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх симпозиумаас Азийн III чуулганыг ирэх 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Чуулганыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс гардан зохион байгуулах бөгөөд өнөөдөр тус чуулганы зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэхээр Япон Улсаас төлөөлөгчид ирж ажиллаж байна. Өнөөдөр тэд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, Ажлын албаны...

ШШГЕГ-ын харъяа хорих 403 дугаар ангид ажиллаж байна
2014-04-25

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны ажилтнууд өнөөдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ШШГЕГ-ын харъяа хорих 403 дугаар ангид ажиллаж, "Хүний эрх" сургалтыг зохион байгуулж байна. ХЭҮК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд төвлөрсөн хорих ангиудад хүний эрхийн...

ХЭҮК-ын Ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна
2014-04-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг 2014 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг тус аймагт зохион байгуулж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа эхлэн "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг орон нутагт зохион байгуулж ирсэн уламжлалтай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК