Хөвсгөл аймгийн ҮЭХ-той хамтран ажиллаж байна

Хөвсгөл аймгийн ҮЭХ-той хамтран ажиллаж байна
Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран явуулж байгаа 5 дахь удаагийн сургалтаар "Хөвсгөл Дулааны Станц" ТӨХК-ны ажилчдыг хүний эрхийн сургалтад хамрууллаа. Сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Үйлдвэрчний Эвлэлийн холбооны сургалтын танхимд зохион явуулав.

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалалын асуудлаар зөвлөгөөнд оролцлоо

Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, хүүхдийн амь нас, эрүүл мэнд , аюулгүй байдлын хамгаалахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хүүхэд, эцэг эх асран хамгаалагч, уяачдын дунд гурвалсан гэрээ байгуулах тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн ГБХЗХГ, ЦГ, ЭМГ, ОБГ, ХЭҮК, МХГ, Даатгалын байгууллага нар хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалалын  асуудлаар зөвлөгөөнд оролцлоо

 

Аймгийн Хууль хяналтын байгууллагын удирдлагын зөвлөгөөнд оролцов

Аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсээс ирүүлсэн албан тоотын дагуу тус хэлтсийн сургалтын танхимд хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай хамтран Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцон санал хүргэн ажиллалаа. Цаашид сард нэг удаа уулзалт зохион байгуулж хамтран ажиллаж байхаар болов.
Аймгийн Хууль хяналтын байгууллагын удирдлагын зөвлөгөөнд оролцов
 
 

“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулагдлаа

“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулагдлаа
“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулагдлаа
“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулагдлаа
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг "Иргэдэд ойр, эрх зүйн үйлчилгээний жил" болгох зорилтыг дэвшүүлсэнтэй холбогдуулан Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс санаачлан тус өдөрлөгт ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ оролцож 60 гаруй иргэдэд мэдээлэл хүргэлээ.

“Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны дүнг танилцуулах уулзалт боллоо

“Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны дүнг танилцуулах уулзалт боллоо2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яамны Их номин танхимд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс монгол төлөөлөгчийн газар хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүн танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран ажиллаж байна

     Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран ажиллаж байнаГэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газраас 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 09.00 цагт хөдөлмөр эрхлээгүй залуучуудтай уулзаж, хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудал, тэдний санал хүсэлтийг сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ. Тус уулзалтаар "ГБХЗХГ"-ын дэргэдэх "Залуучуудын клуб"- ыг байгуулах санал гарч 2017 оны 03 сарын 22-нд байгуулахаар боллоо. Хүний эрхийн ажилтан уг уулзалтанд оролцсон залууст эрхээ мэдэх, хэрэгжүүлэх, түүнийг хэрхэн шаардах талаар мэдээлэл өгч дараа дараагийн үйл ажиллагаанд хамтран ажиллах болов.
 
 
 

“Хүүхдийн эрх ба хамгаалал” хэвлэл бага хурал хийлээ

“Хүүхдийн эрх ба хамгаалал” хэвлэл бага хурал хийлээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар хамтран КАР төрлийн буюу (knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны 08 сарын 15-наас 2016 оны 12 сарын 15-ныг хүртэл Улаанбаатар хотын 7 дүүрэг, хөдөө орон нутгийн 8 аймгийн 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7159 хүнийг хамруулан гүйцэтгэлээ.

Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны хуралд оролцов

Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны хуралд оролцовМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы дарга Ж.Бямбадорж Швейцарын Холбооны Улсын нийслэл Женев хотноо болж буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны 30 дугаар ээлжит хуралдаанд 2017 оны 3 дугаар сарын 6-8ы өдрүүдэд оролцлоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК