Казах, тува хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал (2010 он)
2013-04-9

Боловсрол бүх нийтэд хүртээмжтэй, суралцах боломжтой байх нь хүнийг нийгэм, эдийн засгийн амьдралд эрх тэгш оролцох, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх, эрх эрх чөлөөгөө эдлэх амин чухал нөхцөл болдог. Иймээс аль ч улс орон үндэстний цөөнхийнхөө хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд онцгой ач холбогдол өгч, илүү их анхаарал тавьдаг. Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний анхаарал татсан асуудлуудын нэг бол яах аргагүй үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийн асуудал бөгөөд манай улсад өөрийн...

Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй “ Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж” (2009 он)
2013-04-9

Хүний эрхийн Үндэсний Комисс Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн байдалд хяналт-шинжилгээ хийв. Энэхүү судалгааны зорилго нь эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн чанар, түвшинг тодорхойлох, хүртээмжид сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж, зөрчил, дутагдлыг арилгуулах явдал байлаа.  Судалгааг эндээс үзнэ үү. [328.72 Kb]...

Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд (2008 он)
2013-04-9

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм. Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний жигд бус хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хямд хүч ажиллуулах бизнесийн сонирхол, эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, тэдний өөртөө итгэх итгэл алдарсан байдал, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт ...

Бүгд Найрамдах Солонгос Улсад Ажиллаж Буй Монгол Иргэдийн Зарим Эрхийн Хэрэгжилт (2007 он)
2013-04-9

Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж байгаа ч хүн амын орлого бодитой нэмэгдэхгүй байгаа нь иргэдийг ялангуяа залуу, дунд үеийнхнийг хүнд хэцүү боловч цалин хөлс өндөртэй хөдөлмөрийн зах зээлийг сонгоход хүргэж байна. Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо Бүгд Найрамдах Солонгос Улс тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт 28720 орчим Монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм....

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа (2007 он)
2013-04-9

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд жендерийн тэгш эрхийг бүрэн хангахад гол саад учруулж, дэлхийн бүхий л оронд тохиолдож байна. Хүчирхийллийн аль ч хэлбэрийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй. Тухайлбал, аюулгүй тайван үед гэр бүлийн болоод нийгмийн хүрээнд; зэвсэгт мөргөлдөөний үед гэр бүлийн болон бусад хүмүүс; мөн аливаа төрийн үйлчилгээний байгууллагуудын зүгээс гэх зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх ёсгүй....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК