ШШГЕГ-ын харъяа хорих 403 дугаар ангид ажиллаж байна
2014-04-25

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны ажилтнууд өнөөдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ШШГЕГ-ын харъяа хорих 403 дугаар ангид ажиллаж, "Хүний эрх" сургалтыг зохион байгуулж байна. ХЭҮК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд төвлөрсөн хорих ангиудад хүний эрхийн...

ХЭҮК-ын Ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна
2014-04-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг 2014 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг тус аймагт зохион байгуулж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа эхлэн "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг орон нутагт зохион байгуулж ирсэн уламжлалтай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр...

"Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал" сэдвээр хүний эрхийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа
2014-04-24

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран "Хүний эрхийн илтгэл" цуврал лекц арга хэмжээг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн илтгэлийг Сургуулийн Нийгмийн ажилтны "Оюуны гэгээ" нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал "Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал" сэдвээр уншлаа. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлага, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхэд хамгааллын тухай ерөнхий ойлголт, боловсролын...

"Хүний эрхийн нээлттэй өдөр" Завхан аймагт эхэллээ
2014-04-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Завхан аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөг 2014 оны 4 дүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээний хүрээнд ХЭҮК-ын төлөөлөл Завхан аймагт төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага, хамт олонд хүний эрхийн сургалт явуулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй нээлттэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, орон...

Хүний эрхийн гарын авлага, эмхэтгэлийг хэвлүүлэв
2014-04-18

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Каритас Чех байгууллагын дэмжлэгтэйгээр дараах номуудыг бэлтгэн хэвлүүллээ. Хорих байгууллагын ажилтнуудад зориулсан "Хүний эрхийн баримт бичиг, зөвлөмж, тогтоол шийдвэрийн эмхэтгэл" ном, хүн бүрт хүний эрхийн мэдлэг ойлголт өгөхүйц гарын авлага "Хүний эрх" эмхэтгэлийг зорилтот бүлэг болон олон нийтэд үнэ төлбөргүй тараах юм.  ...

ХЭҮК орон нутагт ажиллана
2014-04-16

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд энэ жил 10 аймагт очиж ажиллана.  ...

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудад хүний эрхийн сургалт явууллаа
2014-04-11

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудад өнөөдөр "Хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийг хангах нь" сэдвээр сургалт явууллаа....

Хууль сахиулахын их сургуулийн оюутнуудад хүний эрхийн хичээл заав
2014-04-10

Хууль сахиулах их сургууль нь сургалтын хөтөлбөртөө хүний эрхийн хичээлийг албан ёсоор оруулсан байдаг ба "Хууль сахиулах үйл ажиллагаа ба Хүний эрх" хичээлийг энэ хичээлийн жилээс эхлэн магистрантурын сургалтад зааж эхэлсэн юм байна. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл...

Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлнэ
2014-04-9

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 11 цагт "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Өвөрхангай аймагт ажиллаж байна
2014-04-9

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2014 оны 4 дүгээр сарын 7-10-нд Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг тус аймагт ажиллаж орон нутгийн иргэдийн гомдлыг хүлээн авч,  хууль зүйн зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг хүргэх чиг үүрэгтэй албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулж, зарим байгууллагад...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК