Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал сэдэвт өдөрлөг боллоо

Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал сэдэвт өдөрлөг боллооЭмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр "Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн эрх тэгш байдал” өдөрлөгийг Наран молл их дэлгүүрийн Эвент халл танхимд зохион байгууллаа.

"Хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

"Хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа
"Хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хамтран "хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл" сэдвийн хүрээнд ЕБ-ын сургуулийн дунд, ахлах бүлгийн нийт 25 сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх судалгааны ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ирсэн практик, онолын үндслэл, эрх зүйн зохицуулалт, олон түмний хандлага, санаа бодлыг судалсны үндсэн дээр үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт,оруулах эсэх талаар дүгнэлт гаргах зорилготойгоор тус ажлын хэсэг Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, Хуулийн байгууллагуудын ажилтнууд, эрүүл мэнд, боловсролын байгууллага, ХЭҮК-ын аймаг дахь ажилтан болон хувийн хэвшлийнхэн, иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг хүлээн авлаа.
Хэлэлцүүлэгт оролцлоо

“Зөрчил, мөргөлдөөн бүхий нөхцөлд хүний эрхийн үүднээс хандах нь” хуралд оролцож байна

“Зөрчил, мөргөлдөөн бүхий нөхцөлд хүний эрхийн үүднээс хандах нь” хуралд оролцож байнаКатар Улсын нийслэл Доха хотноо 2 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж буй "Арабын бүс нутаг дахь зөрчилдөөний нөхцөлд хүний эрхийн үүднээс хандах нь” олон улсын бага хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл оролцож байна.

“Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт оролцлоо

“Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт оролцлоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Сэмжидмаа Тайланд Улсын Бангкок хотноо болсон Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Ази, Номхон далайн бүсийн чуулган, Германы Хүний эрхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан "Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт 2017 оны 1 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд оролцлоо.

МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвтэй хамтран ажиллав

МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвтэй хамтран ажиллавМХЕГ, ХАБҮЛЛ-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв. Баян-Өлгий аймгийн МХГ-ын даргын хүсэлтийн дагуу зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрлөх орчны нөхцөлд, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ  MNS 5080:2001 стандарт болон физик, хими, физиологийн хүчин зүйлийн хэмжилт хийх аргачлал, стандартууд, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмыг удирдлага болгож, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээний талаар зөвлөн туслах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, дүгнэлт хийхээр 2017 оны 01 сарын 30- аас 02 сарын 03 хүртэл ажилласан болно.


Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах тухайгаа танилцууллаа

Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах тухайгаа танилцууллаа Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь ажилтан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Ховд аймаг дахь ШШГАлбаны дарга Б. Төмөр-Очиртой уулзаж 2017 он хүртэлх 3 жилийн хугацаатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсаныг танилцууллаа. Уг санамж бичиг нь  иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх  ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, түүхий дотор хоригдсон, баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүстэй хүнлэг бус, хэрцгий хандаж нэр төрийг нь доромжлон харьцах явдалаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах, ШШГА-ны алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх  хоёр байгууллагын хамтын ажиллагааг  уялдуулан бэхжүүлэхэд чиглэнэ.

Хүүхдийн түлэгдэлтийн эсрэг аянд нэгдлээ

Хүүхдийн түлэгдэлтийн эсрэг аянд нэгдлээ
     Хэнтий аймгийн ИТХурал, ЭМГазар, ХГБЗХГазар, Хэрлэн сумын ИТХ, Хариуцлагатай залуу манлайлагч клуб зэрэг байгууллагуудтай  "Хүүхдийн түлэгдэл эцэг эхийн хариуцлагаас" сэдэвт 45 хоногийн аянд хамтран ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд төрийн 32 албан байгууллагад сургалт, мэдээлэл өгч тэдгээр байгууллага зорилтот бүлгийн бага насны хүүхэдтэй айл өрхөд аюулгүйн хаалт, анхаарал болгоомжтой байх талаар нөлөөллийн ажил хийж гүйцэтгэнэ.

Хамтран ажиллах Санамж бичгийг танилцууллаа

Хамтран ажиллах Санамж бичгийг танилцууллаа Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь ажилтан  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг тор орлон гүйцэтгэгч А. Жамьянсүрэнтэй уулзаж цаашид хамтран ажиллах тухайгаа танилцуулан хөдөлмөр, нийгэм хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчны салбаруудад хяналт шалгалтын ажил зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой гэдгээ тайлбарлаж ярилцлаа.

“Тогтвортой бичил уурхай” төслийн удирдах хорооны хурал боллоо

“Тогтвортой бичил уурхай” төслийн удирдах хорооны хурал боллоо2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн удирдах хорооны хурал боллоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК