Өнөөдөр эх хэлний өдөр
2014-02-21

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр. Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд "Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой" гэж заасан байдаг билээ. Тэгвэл эх хэлний өдрийг ЮНЕСКО болон бусад хамтрагч байгууллагууд 14 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил...

Хамтран ажиллах Санамж бичиг байгуулав
2014-02-21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллах Санамж бичгийг 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдөр байгуулав....

"Хүний эрх" апликэйшнийг ашиглан Хүний эрхийн Үндэсний Комисстой холбоо барих боломжтой боллоо
2014-02-20

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар "Хүний эрх" апликэйшнийг бүтээж ажиллагаанд орууллаа. Та гар утас болон бусад ухаалаг хэрэгслүүдийг ашиглан "Хүний эрх"-д хандснаар хүний эрхийн лавлах, зөвлөгчтэй боллоо гэсэн үг юм....

"Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр илтгэл тавилаа
2014-02-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. 2014 оны анхны илтгэлийг өнөөдөр ХБНГУ-ын Хүний эрхийн институтын удирдах зөвлөлийн гишүүн, дэд захирал, ноён Михайл Виндфур "Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр тавилаа....

ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангийн ажилтан, албан хаагчдад хүний эрхийн сургалт явууллаа
2014-02-10

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн албан хүсэлтийн дагуу 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангийн ажилтан, албан хаагчдад хүний эрхийн сургалт явууллаа. Энэ удаагийн сургалтыг "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Хоригдлуудтай харилцах наад захын жишиг дүрмүүд" сэдвийн хүрээнд зохион байгууллаа....

Монголын Морин спорт уяачдын холбооны төлөөлөл ХЭҮК-ын даргатай уулзав
2014-02-7

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу Монголын Морин спорт уяачдын холбооны төлөөлөл 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржтой уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу хүргүүлсэн ХЭҮК-ын "Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл цагийн /хүйтний улиралд/ уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байхыг...

"Хүний эрх ба Төрийн үйлчилгээ" сэдэвт сургалтыг Төв аймагт зохион байгууллаа
2014-02-7

2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсээс Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын "Нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн оролцоог өрнүүлэх жил” урианы ажлын хэсгийн 30 оролцогчид "Хүний эрх ба Төрийн үйлчилгээ" сэдэвт хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа. Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын хүний эрх, жендэрийн тухай...

"Хүүхэд болон гэр бүлийг нь хүний эрхийн зөрчлөөс хамгаалах нь" симпозиумд оролцохоор Япон Улсыг зорилоо
2014-01-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар Токио хотноо болох "Хүүхэд болон гэр бүлийг нь хүний эрхийн зөрчлөөс хамгаалах нь" сэдэвт симпозиумд оролцохоор Япон улсыг зорив. ХЭҮК-ын дарга тус арга хэмжээнд Монгол Улс дахь хүүхдийн эрхийн асуудлаар илтгэл тавих юм....

"Хүний эрхийн төлөөх он жилүүд" гэрэл зургийн үзэсгэлэнг нээв
2013-12-10

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Дэлхий нийтээр 65 дахь жилдээ "Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй эл өдөр Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөн, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх ажиллагааны түүхэн үйл явцыг харуулах зорилгоор "Хүний эрхийн төлөөх он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Үзэсгэлэн 2 өдөр үргэлжилнэ....

Ялтан эмэгтэйчүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулах өдөрлөг зохион байгуулав
2013-12-6

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр толгойлуулсан баг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид ажиллаж, тус ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийг хүүхдүүдтэй уулзуулав....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК