Өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагуудтай "Тогтвортой хөгжлийн зорилтууд-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2005 оноос эхлэн хууль, хүчний байгууллагуудын ажилтан албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.
"Хүний эрх ба тогтвортой хөгжил”
сэдэвт бага хурал Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Кабул хотод 2016 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд боллоо.
Тус бага хуралд Комиссын гишүүн П.Оюунчимэг "Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй алхмууд”, "Хууль эрх зүйн орчин болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Хүний эрхийн Үндэсний байгууллагын оролцоо” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран сар бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 11 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы дарга Ж.Бямбадорж Тайланд Улсын Бангкок хотод Ази, Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы ээлжит 21 дүгээр хуралдааныг 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд даргалан хуралдууллаа.
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нар АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд суугаа төлөөлөгч, Элчин сайд ноён Кэйт М.Харпер, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга хатагтай Коллийн Крэнвэлгэ нарыг 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Хүний эрхийн Үндэсний байгууллагын Дэлхийн Холбооны товчооны гишүүн, Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы дарга Ж.Бямбадорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж буй Товчооны гишүүдийн ээлжит хуралд 2016 оны 10 дугаар сарын 12-14-ний өдөр оролцож байна.