Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
2013-12-3

Дэлхийн аль ч улсад, өндөр хөгжилтэй, хөгжиж буй аль ч нийгэмд эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Тэдэнд хийж бүтээх, сурч боловсрох, "хүний дайтай амьдрах" эрмэлзлэл дүүрэн боловч хүнээ гадуурхах нийгмийн орчин, чадвар, чадавхыг нь үл тоомсорлох хандлагын улмаас хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хомс байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох, тэдний "хүн" хэмээх эрхэм чанар, эрх, эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор НҮБ-ын...

"Хүний эрхийн товч тайлбар"-ыг шинэчлэн хэвлүүллээ
2013-12-2

2012 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд Монголд анх удаа хүний эрхийн товч тайлбарыг гаргаж, өргөн олон уншигч, хэрэглэгчиддээ толилуулсан билээ. Товч тайлбарыг гаргахдаа хүний эрх, эрх чөлөөний ерөнхий ангиллын дагуу хийж, энэ ангилалд багтахгүй хэсгийг тусгай бүлэг болгон оруулж, хүний эрхийн талаарх олон улсын баримт бичиг, эх сурвалжийн жагсаалтыг хавсаргасан байна. "Хүний эрхийн товч тайлбар” номын анхны хэвлэлийг бичиж, хэвлүүлэх зардлыг ХБНГУ-ын Конрад...

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж байна
2013-11-29

Хуульд заасны дагуу Комиссын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг. Зөвлөл Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Анхны орон тооны бус зөвлөл 2002 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдаж, бүрэлдэхүүнд нь Монголын Эмнести Интернейшнл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Монголын Хүний эрхийн Төв зэрэг 11...

Өнөөдөр Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр
2013-11-29

Өнөөдөр Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр. 2005 оны 11 дүгээр сарын 29-нээс 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн асуудлаарх олон улсын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Эмнести интернэшнл, Эмэгтэйчүүдийн эрх ба хөгжил, Ази Номхон Далайн Форум, Эрүү шүүлтийн эсрэг Дэлхийн байгууллага, Хүний эрх хөгжил Азийн бүсийн форум, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хороо зэрэг хүний эрхийн төлөө ажилладаг олон...

“Хүний эрх ба төрийн үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулж байна
2013-11-28

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хамтран 2013 оны 11 дүгээр сарын 28-нд "Хүний эрх ба төрийн үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм....

Хүний эрхийн олон нийтийн лекц зохион байгуулав
2013-11-27

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран хүний эрхийн олон нийтийн лекц цуврал арга хэмжээг 2 дахь жмлдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн лекцийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын зөвлөх бөгөөд Шүүхийн судалгаа, мэдээллийн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор М.Туяа "Хөгжил бол эрх чөлөө” сэдвээр 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уншлаа.  ...

"Албадан хөдөлмөрийг хориглох нь" сэдвээр уулзалт хэлэлцүүлэг явууллаа
2013-11-25

2013 оны 11 дүгээр сарын 25-нд "Албадан хөдөлмөрийг хориглох нь" сэдэвт уулзалт ХЭҮК-ын байранд буюу Засгийн газрын XI байрны хурлын танхимд боллоо. Уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж, Монгол Улс дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдал, Албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт зэрэг сэдвээр мэдээлэл өгч, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,...

Өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан өдөр
2013-11-20

Хүүхдийн эрхийн тухай конвенц гэж юу вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эдлэх эрхүүдийг тунхагласан олон улсын эрхзүйн баримт бичиг бөгөөд тус конвенцид 18 нас хүрээгүй хүн бүрийг "хүүхэд” гэж тодорхойлдог. Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 193 орон нэгдэн ороод байна. Монгол Улс тус конвенцид 1990 онд нэгдэн орсон. Тус конвенцийн тогтоосон олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу хүүхэд бүр ямар ч алагчлалгүйгээр хүүхэд...

Хүний эрхийн дэмжих бүлгийн сургалтыг Хэнтий аймгийн Хэрлэн суманд зохион байгуулж байна
2013-11-18

Орон нутагт анхан шатны түвшинд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлийг таних, мэдээлэх, баримтжуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн дэмжих бүлгийг чадавхжуулах сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулж байна. Сургалтад Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгаас тус бүр 5 төлөөлөл хамрагдан орон нутаг дахь хүний...

ШШГЕГ-ын харьяа хорих 0461 дүгээр ангид ажиллав
2013-11-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын референтүүд ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангид ажиллаж, тус ангид саатуулагдаж буй иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу уулзаж, хууль зүйн туслалцаа үзүүлэв....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК