Дархан-Уул аймагт Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан өглөөний уулзалт зохион байгууллаа.

Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд Олон улсын хүний эрхийн өдрийн уриалгыг танилцуулах, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаар мэдээлэл өгөх, 2016 онд Хүний эрх, эрх чөлөөг орон нутагт сурталчлан таниулах, хүний эрхийн зөрчлийг арилгахад хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор "Бидний эрх, эрх чөлөө"өглөөний уулзалтыг зохион байгууллаа.Дархан-Уул аймагт Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан өглөөний уулзалт зохион байгууллаа.

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан Дархан-Уул аймагт "Бидний эрх, эрх чөлөө" 7 хоногийг өрнүүлж байна.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 64 дэх жилтэйгээ золгож байна.

 

 Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ.

Дархан-Уул аймагт

“Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт боллоо

“Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт боллоо 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтой хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг хийлээ. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын 27 төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн уулзалтын сэдэв нь ”Ураны уурхай-Хүний эрх” байсан бөгөөд "Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор, Монголын эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн эрдэмтэн С.Цэрэнчимэд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн, "Урангүй Монгол” хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр нар тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийв.

"Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр лекц уншина

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй танхимд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт лекц унших тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
"Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр лекц уншина

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн лекцийг "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд уншина.
Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Мэдээлэл хүргэв

"АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" сарын аяны нээлт боллоо

"Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө" сэдвээр лекц уншлаа

"Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө" сэдвээр лекц уншлаа 
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран хүний эрхийн сэдвээр олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Хүссэн хүн бүрт нээлттэй илтгэл хэлэлцүүлгийн илтгэгчээр "Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргал оролцож, "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө" сэдвээр 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр лекц уншлаа. Энэ лекцээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зарчим, олон улсын хэм хэмжээ, Монгол Улсын дотоодын хууль тогтоомж, хязгаарлалтуудын тухай танилцуулсан юм. Мөн иргэдэд үзэл бодлоо илэрхийлэх шинэ боломж олгож буй интернэт, нийгмийн сүлжээний талаарх олон улсын чиг хандлагын тухай хөндөн хэлэлцүүлэв.
 

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран хүний эрхийн сэдвээр олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хүссэн хүн бүрт нээлттэй илтгэл хэлэлцүүлгийн илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Одонхүүгийн Мөнхсайхан уригдлаа. Тэрбээр 2015 оны 6 дугаар сарын 19-ний 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд "Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь" сэдвээр илтгэл тавина.
Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн цуврал лекц болов

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумын хамтран зохион байгуулдаг хүний эрхийн цуврал лекцийн 2015 оны 5 дахь зочноор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж оролцож "Шударга шүүхээр шүүлгэх эрх" сэдвээр лекцээ уншлаа.
Хүний эрхийн цуврал лекц болов

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК