Өмнөд Азид ял завших тохиолдлыг шийдвэрлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх тухай Катмандугийн Тунхаглалыг монгол хэлнээ орчууллаа
2018-05-4

2018 оны 4 дүгээр сарын 11     Бэрхшээлийг тодорхойлж, дэвшлээ үнэлэн, урагш хөгжих нь: Өмнөд Азид ял завших асуудлыг шийдвэрлэн, хүний эрхийг хэрэгжүүлэх нь сэдэвт Олон улсын бага хурал Балба улсын Катманду хотноо 2018 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдөр болов. Афганистан, Бангладеш, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан, Шри Ланк улсын хүний эрхийн үндэсний байгууллагууд болон Бутан улсын Эмэгтэйчүүдийн Үндэсний Комисс Балба Улсын Хүний эрхийн Үндэсний...

Хүний эрхийн асуудлаар санал солилцлоо
2018-05-3

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Европын комиссын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх дээд хэмжээний мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн гишүүн, Берлиний Чөлөөт Их сургуулийн профессор, олон улсын хүний эрхийн зөвлөх, хатагтай Херта Дойблер Гмелин, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нилс Хегевиш, гүйцэтгэх захирал Г.Оюунгэрэл нарыг хүлээн авч уулзлаа....

Говь-Алтай аймгийн Хүүхдийн эрхийн хорооны хуралд оролцож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв
2018-05-2

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 05 дугаар сарын 02-нд Говь-Алтай аймаг дахь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хуралд оролцож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хүүхдийн эрхийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ....

Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж байна
2018-04-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгуудын бичил уурхай бүхий сумдын иргэд болон бичил уурхай эрхлэгчдийн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Ажлын хэсэг томилолтын хугацаанд 2-3 томоохон ажлыг хийх юм. Тухайлбал, Улсын...

Архангай аймагт 74 байгууллагад орчны үнэлгээ хийнэ
2018-04-26

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд Архангай аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээний хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хязгаарлагдмал боломжид тохирсон дэд бүтэц, ээлтэй орчинг бий болгосон эсэх талаар 4 дүгээр сард багтаан үнэлгээ хийж, дүнг ХЭҮК-т яаралтай хүргүүлэх үүрэг...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК