"Ялгаварлан гадуурхалтаас ангид байх нь" сургалтыг прокурорын байгууллагын ажилтнуудад явуулж байна
2013-11-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2013 оны 11 дүгээр сарын 14-нд "Ялгаварлан гадуурхалтаас ангид байх нь" сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад прокурорын байгууллагын төлөөллийг оролцуулж байгаа юм. ХДХВ, ДОХ-ын халдвартай болон эрсдэлтэй бүлгийн хүн амын эрхийг хамгаалах, түүнчлэн олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, үндэсний эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилготой уг сургалтаар "ХДХВ, ДОХ-ын ерөнхий ойлголт",...

Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2013-11-11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс нь тус байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөн зарим үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Үүнд: -ЕАБХАБ-ын ардчилсан институц хүний эрхийн газартай харилцах; -ЕАБХАБ-тай хамтран үндэсний хууль тогтоомжуудад олон улсын хүний эрхийн стандартуудын үүднээс дүн...

ХЭҮК-оос Хэвлэлийн бага хурал хийлгэлээ
2013-11-11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа сар бүр олон нийтэд мэдээлдэг уламжлалтай билээ. Комиссын энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийлгэж, Комиссоос өнгөрсөн 10 дугаар сард авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм мэдээллийг өгсөн юм....

ШШГЕГ-ын харьяа хорих 0461 дүгээр ангид ажиллаж байна
2013-10-29

Эрх нь тодорхой хүрээнд хязгаарлагдсан хүмүүсийн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хангах, нөхцөл байдалтай танилцах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй цагдан хорих байр, саатуулах төв, хорих ангиудад хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж ирсэн билээ. Энэхүү хяналт шалгалт нь үүсч болзошгүй хүний эрхийн зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж ХЭҮК үздэг.     Тэгвэл тэрхүү...

"Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм" сургалт зохион байгуулж байна
2013-10-28

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Азийн бүсийн хөтөлбөрийн ажилтан Мэттю Прингл, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн зөвлөх, Щвейцарийн Урьдчилан сэргийлэх үндэсний механизмын шинжээч Марко Моно, Ази Номхон Далайн Чуулганы сургалтын хөтөлбөрийн менежер Сурайна Паша нар "Урьдчилан сэргийлэх үндэсний механизм" ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн...

Хүний эрхийг хамгаалагчдын эрхийн асуудлыг хөндөн ярилцлаа
2013-10-24

Хүний эрхийн тулгамдсан асуудал, чухал сэдвийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум ТББ хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээг сар бүрийн гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт өглөөний 08:00-10:00 цагт уламжлал болгон зохион байгуулахаар...

"Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрхийн мониторинг" сэдэвт сургалт эхэллээ
2013-10-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан Институци ба Хүний эрхийн газар хамтран "Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрхийн мониторинг" сэдэвт сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх сургалтын үеэр "Эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд ХЭҮБ-уудын гүйцэтгэх үүрэг ба гомдол шийдвэрлэх...

Сэтгэцийн эмч нарт хүний эрхийн сургалт явуулж байна
2013-10-1

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсээс өнөөдөр "Сэтгэцийн эрүүл мэнд ба Хүний эрх" сэдэвт семинарт оролцож буй "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн 21 аймаг дахь зохицуулагчид болон сэтгэцийн эмч нарт хүний эрхийн нэг өдрийн сургалтыг явуулж байна. Тус арга хэмжээг ЭМЯ, ХАХНХЯ, ДЭМБ, Италийн АИФО ТББ хамтран зохион байгуулж байгаа юм....

Төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2013-09-30

"Төрийн үйлчилгээ ба Хүний эрх" сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сургагч багш нар өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд, мэргэжлийн хяналт, иргэний бүртгэл, нийгмийн даатгал, халамж, газрын алба зэрэг иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагчдад зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн ба захиргааны үйлчилгээний байгууллагын албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлага, мэдлэг ойлголтыг...

"Төрийн үйлчилгээ ба Хүний эрх" өдөрлөгийг Баянзүрх дүүрэгт зохион байгуулж байна
2013-09-25

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр нараар ахлуулсан баг 2013 оны 9 дүгээр сарын 23-наас эхлэн нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллаж, "Төрийн үйлчилгээ ба Хүний эрх" өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөг 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд ХЭҮК-ын Ажлын хэсэг БЗД-ын Засаг дарга болон ИТХ-ын дарга, бусад удирдлагуудтай уулзаж, дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийгмийн халамж,...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК