Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран хүний эрхийн сэдвээр олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хүссэн хүн бүрт нээлттэй илтгэл хэлэлцүүлгийн илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Одонхүүгийн Мөнхсайхан уригдлаа. Тэрбээр 2015 оны 6 дугаар сарын 19-ний 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд "Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь" сэдвээр илтгэл тавина.
Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн цуврал лекц болов

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумын хамтран зохион байгуулдаг хүний эрхийн цуврал лекцийн 2015 оны 5 дахь зочноор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж оролцож "Шударга шүүхээр шүүлгэх эрх" сэдвээр лекцээ уншлаа.
Хүний эрхийн цуврал лекц болов

"Шударга шүүхээр шүүлгэх эрх" сэдвээр лекц уншина

Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн цуврал лекц арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээнд хүссэн хүн бүр оролцож, хэлэлцүүлж буй асуудалд санал бодлоо илэрхийлэх боломжтой бөгөөд энэ удаагийн зочин илтгэгчээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, философийн ухааны доктор(Ph.D), хууль зүйн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Н.Лүндэндоржийг урьж оролцуулахаар болоод байна.
"Шударга шүүхээр шүүлгэх эрх" сэдвээр лекц уншина

"Олон Улсын эрх зүй ба үндэсний эрх зүйн харилцан хамаарал: уламжлалт морин уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал" сэдвээр лекц уншина

Хүний эрхийн цуврал лекцийг энэ удаа орон нутагт зохион байгуулахаар боллоо. Лекц Төв аймгийн Зуунмод сумын төвд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагт "Солонго" цогцолборт болох бөгөөд энэ удаа "Олон Улсын эрх зүй ба үндэсний эрх зүйн харилцан хамаарал: уламжлалт морин уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал" сэдвээр хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг лекц уншина. Орон нутгийн иргэдэд нээлттэй.
"Олон Улсын эрх зүй ба үндэсний эрх зүйн харилцан хамаарал: уламжлалт морин уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал" сэдвээр лекц уншина

"Хүний эрхэд суурилсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт лекцэд урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн цуврал лекц арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хүний эрхийн онолын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зэргээр олон нийтэд мэдээлэл хүргэдэг тус илтгэл хэлэлцүүлгийн энэ удаагийн илтгэгчээр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбат уригдлаа.

"Хүний эрхэд суурилсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт лекцэд урьж байна

"Хүний эрхийн боловсролыг чухалчлан үзэх нь” сэдэвт илтгэл, хэлэлцүүлэгт урьж байна

2014 оны 9 дүгээр сарын 30-ны 15.00 цагт Засгийн газрын XI байрны хурлын дугуй танхимд "Хүний эрхийн боловсролыг чухалчлан үзэх нь" сэдвээр "Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч Ч.Алтангэрэл илтгэл тавих тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

"Хүний эрхийн боловсролыг чухалчлан үзэх нь” сэдэвт илтгэл, хэлэлцүүлэгт урьж байна

"Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал" сэдвээр хүний эрхийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран "Хүний эрхийн илтгэл" цуврал лекц арга хэмжээг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн илтгэлийг Сургуулийн Нийгмийн ажилтны "Оюуны гэгээ" нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал "Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал" сэдвээр уншлаа.
Тус арга хэмжээний үеэр хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлага, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхэд хамгааллын тухай ерөнхий ойлголт, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, тохиолдож буй бэрхшээл, шийдвэрлэх арга замыг авч хэлэлцсэн юм.

Хүний эрхийн цуврал лекцид оролцохыг урьж байна.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй "Хүний эрхийн илтгэл" цуврал лекц арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй байдгаараа онцлог билээ.
Хүний эрхийн цуврал лекцид оролцохыг урьж байна.

Хүний эрхийн цуврал лекцид урьж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумын хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн цуврал лецкийн 2014 оны хоёр дахь зочноор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал оролцоно. Сонирхсон хүн бүхэнд нээлттэй тул та бүхнийг урьж байна. Лекц 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 15 цагаас эхэлнэ.

 

 

"Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна

Хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

"Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК