Чехийн Консулыг хүлээн авч уулзлаа

Чехийн Консулыг хүлээн авч уулзлаа 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Консул ноён Вацлав Добешыг хүлээн авч уулзлаа.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан хөтөлбөрийн менежер Шазира Завави, Хүний эрхийн Үндэсний байгууллагууд хариуцсан зөвлөх Бен Бүкленд нарыг хүлээн авч уулзлаа.

Вьетнам Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Вьетнам Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Соёл, Боловсрол, Залуучууд, Хүүхдийн Хорооны Дарга ноён Дао Тронг Ти, дэд дарга хатагтай Нго Ти Мин, Хууль тогтоох эрх мэдлийн судалгааны хүрээлэнгийн дарга ноён Дин Сюан Тао, Хөдөлмөр, Хөгжлийн бэрхшээл, Нийгмийн шинжлэх ухааны яамны Хүүхдийн асуудал эрхлэх товчооны Ерөнхий захирал ноён Данг Хоа Нам тэргүүтэй төрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзав 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ОУХБ/-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Де Мейэр, Олон Улсын хөдөлмөрийн стандарт, хөдөлмөрийн эрхзүйн ахлах мэргэжилтэн Алэйн Пирс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол улс дахь зохицуулагч П.Болормаа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хуулийн мэргэжилтэн Фараз Шибли, ОУХБ-ын дадлагажигч Б.Батмөнх нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзлаа.

ХХЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулав

ХХЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулав 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цэргийн албан хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, цэргийн байгууллага дахь дүрмийн бус харьцаа, түүнээс үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа.

“АСЕМ ба Монгол” семинарт оролцов

“АСЕМ ба Монгол” семинарт оролцов Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд болсон "АСЕМ ба Монгол” семинарт оролцлоо.

Гадаад хэргийн яам, Дипломат Академи, Конрад Аденауэр Сангаас хамтран Монгол Улсад энэ оны 7 дугаар сарын 15-16-нд зохион байгуулагдах АСЕМ-ын хурлын бэлтгэл ажил, дээд хэмжээний уулзалтын ач холбогдол зэргийг байгууллага, иргэд, олон нийтэд хүргэх, ойлголт өгөх, хамтран ажиллах зорилгоор уг семинарыг зохион байгуулсан байна.

АСЕМ-ын 53 гишүүн орон байдаг ба тэдгээр оронд дэлхийн хүн амын 63% нь амьдарч, дэлхийн нийт худалдааны 60%-ийг үйлдвэрлэж байна. Монгол Улс нь АСЕМ-ийн харьцангуй шинэ гишүүн орон хэдий ч 2016 онд уг хурлыг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн аваад байна. АСЕМ-ийн 11 дэх хурал нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

АСЕМ-ын уулзалт нь Ази Европын улсууд эрх тэгш харилцаа, харилцан ашигтай байх зарчимд суурилан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн бэхжүүлэх хамтын ажиллагааны үйл явц юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн мэдээг уншигч танаа хүргэж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал хийлээ

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр 10 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ази, Номхон далайн бүлэгт оногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хамгийн их саналыг авсан байна.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Зэвсэгт хүчний Омбудсманы Олон Улсын VII бага хуралд оролцож байна

Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн Төв болон БНЧУ-ын Батлан хамгаалах яамны урилгаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П. Оюунчимэг 2015 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Чех Улсын Прага хотноо Зэвсэгт хүчний Омбудсманы Олон Улсын VII бага хуралд оролцож байна.

Зэвсэгт хүчний Омбудсманы Олон Улсын VII бага хуралд оролцож байна


Хүний эрхийг хамгаалагчдад халдсан явдалд эмгэнэл илэрхийллээ

 2015 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Афганистаны Хараат бус Хүний эрхийн Комиссын (АХБХЭК) Нангерхар нутгийн 8 ажилтан ажилдаа явж байх замдаа тэсрэх бөмбөгөнд өртсөнөөс хоёр хүн нас барж, зургаан хүн шархадсан байна. Афганистаны Хараат бус Хүний эрхийн Комисс (АХБХЭК) нь хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж, ард иргэдийнхээ итгэл, хүндлэлийг олж авсан, хүчирхэг, хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага билээ.

Хүний эрхийг хамгаалагчдад халдсан явдалд эмгэнэл илэрхийллээ 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК