"Бизнес ба Хүний эрх" сургалт зохион байгуулж байна
2013-09-5

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Данийн Хүний эрхийн Хүрээлэн, Фридрих Эбертийн Сантай хамтран 2013 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн "Бизнес ба Хүний эрх” сэдэвт сургалтыг 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулж байна. Данийн Хүний эрхийн Хүрээлэнгийн сургагч багш нар тусгай хөтөлбөрийн дагуу явуулж буй энэхүү сургалтад ХЭҮК-ын ажилтнууд болон хүний эрх, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна....

ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр ангид хяналт шалгалт хийж байна
2013-08-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр ангид шалгалт хийлээ. Тус хяналт шалгалтын ажлыг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм....

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг Ховд аймагт ажиллаж байна.
2013-08-21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг Ховд аймагт 2013 оны 8 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд ажиллаж, уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудлаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Тус ажиллагааг Хүний эрхийн Үндэсний Комисс Щвейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа юм....

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Иргэний нийгмийн байгууллагуудын 6 дахь уулзалтыг зохион байгуулж байна
2013-07-3

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын 6 дахь удаагийн уулзалтыг ХЭҮК Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулж байна.  Энэ удаагийн уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн "Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ээс Монгол Улсын Засгийн газарт хандсан зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайлагналттай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудтай мэдээлэл солилцож...

Хүний эрхийн зуны сургалт эхэллээ
2013-07-1

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос оюутан залууст зориулан зохион байгуулж буй хүний эрхийн зуны сургалт өнөөдөр эхэллээ. Хүний эрхийн боловсролыг оюутан залуучуудад түгээн дэлгэрүүлэх, сургалтаар олж авсан өөрсдийн амьдрал, өдөр тутмын ажил хэргийнхээ нэг хэсэг болгох, хүний эрхийн мэдрэмжтэй мэргэжилтэн бэлтгэх зорилготой тус сургалт 5 өдөр үргэлжлэх юм. Сургалтад 23 сургуулийн оюутнууд болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын залуусын төлөөлөл оролцож байна....

"Хүний эрхийн боловсрол-Ерөнхий боловсролын сургуульд" хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж байна
2013-06-18

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Боловсрол шинжлэх ухааны яам хамтран "Хүний эрхийн боловсрол-Ерөнхий боловсролын сургуульд” хэлэлцүүлэг сургалтыг 2013 оны 6 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Фаурд группын дэмжлэгтэйгээр зохион явуулж байгаа бөгөөд хүний эрх, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцож санал бодлоо солилцох юм....

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Говь-Алтай аймагт зохион байгуулж байна
2013-06-7

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. ХЭҮК нь тус арга хэмжээний үеэр орон нутаг дахь төрийн албан хаагчид болон хууль хяналтын байгууллага, хилийн цэргийнхэнд хүний эрхийн сургалт явуулж, цагдан хорих, хорих баривчлах байр, эрүүлжүүлэх байр, уул уурхай зэрэг зарим газруудад хяналт шалгалт хийж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг хүлээн авч...

“Жендэр мэдрэмжтэй удирдлага ба ур чадвар” сэдэвт сургалт зохион байгуулав
2013-05-27

Өнөөдөр 11 цагаас Улаанбаатар зочид буудлын "Өргөө” хурлын танхимд "Жендэр мэдрэмжтэй удирдлага ба ур чадвар” сэдэвт сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Фридрих Эбертийн сан хамтран зохион байгууллаа. Сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн Үндэсний хорооны дэд дарга Л.Гансүх, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж нар сургалтыг нээж үг хэлсэн юм. Тус арга хэмжээнд Жендэрийн...

Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхахгүй байх олон улсын өдөр
2013-05-17

Ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хассан юм. Иймд 2004 оноос эхлэн энэ өдрийг дэлхий нийтээр International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу "Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК