Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Үг хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна
2013-05-3

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд эл өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглээд өдгөө 20 жил болж байна. ЮНЕСКО-гоос 2013 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Үг хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн орнууддаа уриалжээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний ач...

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр
2013-04-30

Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Анх 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ. Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны...

Сулинхээрийн отрядад сургалт зохион байгууллаа
2013-04-29

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хил Хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хил хамгаалах байгууллагын ажилтнуудад тусгайлан зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Эхний сургалтыг 2013 оны 3 дугаар сард Сэлэнгэ аймагт, 4 дүгээр сарын 10-нд Хөвсгөл аймагт хийсэн бол энэ сарын 22-29-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сулинхээр, Зам-Үүд, Улаан-Уул зэрэг сум дахь ХХЕГ-ын харьяа 0163, 0108, 0129 дугаар ангиудад ажиллаж сургалт явууллаа. Тус сургалт нь хилийн...

"Улс төрийн эрх, эрх чөлөө-Сонгох, сонгогдох эрх”сэдэвт олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулав
2013-04-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол улсад хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын болон практик ажлын үр дүнг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн лекцийг Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн Сургалтын албаны Зөвлөх багш, ХБНГУ-ын Бонн хотын Их Сургуулийн Төр эрх зүйн тэнхимийн докторант, LL.M /Бонн/ Х.Үүрцайх "Улс төрийн эрх, эрх...

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Архангайд ажиллалаа
2013-04-15

2013 оны 4 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулав. Энэ нь тус арга хэмжээг зохион байгуулж буй 6 дахь аймаг бөгөөд ХЭҮК 2013 онд нийт 14 аймагт ажиллахаар төлөвлөөд байна....

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл” ном болгон хүргүүлэв
2013-04-12

Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь удаагийн илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж, Улсын Их Хуралд 2013 оны 4 дүгээр сарын 5-нд өргөн барьсан билээ. Илтгэлийг ном болгон хэвлүүлж, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын холбогдох яамд, албан тушаалтнуудад хүргүүлээд байна....

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Булган аймагт зохион байгуулж байна
2013-04-11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөл 2013 оны 4 дүгээр сарын 11-12- нд "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Булган аймагт зохион явуулж байна. Нээлттэй өдрийн хүрээнд аймгийн цагдан хорих болон баривчлах ял эдлүүлэх байр зэрэгт шалгалт хийх юм. ХЭҮК-ын ажилтнууд тухайн аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн 3 жилд гаргасан захирамж, тогтоол шийдвэрүүдтэй танилцаж, дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ төрийн захиргааны болон хууль хяналтын...

Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр
2013-03-8

Эхэндээ Олон Улсын ажилчин эмэгтэйчүүдийн тэмцлийн өдөр гэгддэг байсан бөгөөд дэлхий даяар эмэгтэйчүүдийн өдөр хэмээн онцлон тэмдэглэдэг болсон. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдэд зориулан хайр, хүндэтгэл, талархлаас эхлээд эдийн засаг, нийгэм, улс төрийн салбарт гаргасан амжилтуудыг нь тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн билээ....

Комиссын гишүүний шаардлагыг хүргүүллээ
2013-01-17

ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдоржийн гарын үсэг бүхий шаардлагыг үүрэн холбооны "Ньютел" ХХК-д хүргүүллээ. Комиссын гишүүн  тус компанийн удирдлагуудаас ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөрчлийг арилгахыг шаардаж байна....

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 11 дэх илтгэлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ
2013-01-16

Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 11 дэх илтгэл"-д тусгасан 6 зөвлөмжийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК