Сургалт зохион байгуулав
2015-11-23

 2015 оны 11 дүгээр сарын 20-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт "Ажлын байрны дарамт, шахалт” сэдэвт сургалтыг явууллаа. Төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх зорилго бүхий уг сургалтад тус байгууллагын 67 ажилтан, албан хаагчид хамрагдав....

“Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт боллоо
2015-11-20

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтой хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг хийлээ. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын 27 төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн уулзалтын сэдэв нь ”Ураны уурхай-Хүний эрх” байсан бөгөөд "Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор, Монголын эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн эрдэмтэн С.Цэрэнчимэд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн, "Урангүй Монгол” хөдөлгөөний...

Нийслэлийн Улсын Бүртгэлийн газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
2015-11-18

2015 оны 11 дүгээр сарын 17-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн Улсын Бүртгэлийн газрын ажилтан, албан хаагчдад "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга, хяналтын улсын байцаагч, улсын ахлах бүртгэгч зэрэг 20 хүн хамрагдав....

Цагдан хорих 461-р ангид сургалт зохион байгууллаа
2015-11-16

Өнөөдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр сургалт явууллаа....

"Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр лекц уншина
2015-10-22

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй танхимд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт лекц унших тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна....

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна
2015-10-12

Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн лекцийг "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд уншина....

Мэдээлэл хүргэв
2015-10-8

"АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" сарын аяны нээлт боллоо...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК