» » » Нийгмийн ажилтнуудад Хүний эрхийн сургалт явууллаа

Нийгмийн ажилтнуудад Хүний эрхийн сургалт явууллаа

Комисс нь 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудад "Сурч боловсрох эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 36 хүн оролцлоо.

Сургалтыг ХЭҮК-ын ажлын албаны дарга Д.Гэрэлчулуун нээж, ХЭҮК-ын референт М.Цолмон, Ч.Алтангэрэл "Хүний эрхэд суурилсан боловсрол”, Дэлхийн Банкны төслийн зохицуулагч Б.Хишигсайхан нар  "Сурч боловсрох эрх: Олон улсын хэм хэмжээ ба стандарт” сэдвээр, УМХГ-ын боловсролын хяналтын албаны дарга Х.Болормаа "Суралцагчдын сурч боловсрох эрхийн хангах нь: УМХГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааны зорилго,чиглэл” сэдвээр тус тус хичээл зааж сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК