» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхийг үнэлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхийг үнэлнэ

ХЭҮБ-уудын Ази, Номхон далайн Чуулган, Хүний эрхийн Дээд Комиссарын Газрын Үндэсний байгууллагууд болон Бүс нутгийн тогтлолцооны хэлтэс, Бангкок дахь НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн төв хамтран хэрэгжүүлж байгаа "Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чадавхийг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-т чадавхийн үнэлгээ хийхээр боллоо.  
  Чадавхийн үнэлгээг ирэх наймдугаар сард хийх бөгөөд төслийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази, Номхон Далайн Чуулган, НҮБХХ-ийн төлөөлөгчид манай улсад ирж ажиллаад буцлаа. Уг төсөл нь тухайн бүс нутаг дахь ХЭҮБ-ууд үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахад шаардлагатай чадавхи, хэрэгцээнийхээ талаар өөрсдөдөө үнэлгээ хийх, чадавхийг дээшлүүлэх стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
   Дээрх үнэлгээг хийснээр ХЭҮБ нь өөрийн бүрэн эрхийг зохистойгоор хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхийн хэрэгцээг системтэйгээр ойлгох, ирээдүйн чиг баримжаагаа тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК