» » » » Иргэний нийгмийн төлөөлөл “Хүний эрх”-ээр номын дуу сонсов

Иргэний нийгмийн төлөөлөл “Хүний эрх”-ээр номын дуу сонсов

 Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалт, сурталчилгааны хэлтэс энэ сарын 2-нд "Мөнхтэнгэрийн Чингис эзэнт Монгол” ТББ-ын үйл ажиллагааг дэмжигч гишүүдэд "Хүний эрх” сэдэвт олон нийтийн лекц зохион байгууллаа. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээний үеэр "Хүний эрхийг хамгаалах механизм”, "Төрийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах асуудал”, "Иргэдийн хөдөлмөрлөх эрх”, "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх болон мэдээллийн эрх, эрх чөлөө” зэрэг сэдвийн хүрээнд ХЭҮК-ын ажилтнууд сургалт явуулсан юм.  
     Хүний эрхийн сургалтад гишүүн дэмжигчдээ хамруулсан тус төрийн бус байгууллага нь Монгол хүний үнэ цэнийг нийгэмд мэдрүүлэх, өвөг дээдсээс уламжилж ирсэн зан заншлыг өнөө болон хойч үедээ залгамжлуулах, үндэсний соёл, ахуйг түгээн дэлгэрүүлэх зорилготой, үйл ажиллагаагаа тайван замаар явуулахыг эрмэлздэг иргэний нийгмийн төлөөлөл юм  байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК