» » » » » 2002 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

2002 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хүний эрхийн боловсролын чиглэлээр Комиссоос зохион байгуулах үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулах ажил 2001 оны 5 сараас эхлэв. Энэхүү төлөвлөгөөг боловсруулах асуудлаар олон улсын болон үндэсний зөвлөх ажилласан болно. Энэхүү төлөвлөгөө нь хуульд заасны дагуу хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих Комиссын ажилд хувь нэмэр оруулах төдийгүй зорилтот бүлгүүдийг сонгон авч, тус бүрт нь тохирсон хүний эрхийн боловсролын төлөвлөгөөг боловсруулж байгаагаараа чухал ач холбогдолтой.

Засгийн газраас олон улсын гэрээний биелэлтийн талаар тайлан бичихэд зориулж баримт бичиг тус бүрээр Комиссоос сургалт зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ сургалт нь Засгийн газар тайлан бичих хугацаа нь тулгамдсан үед болсноороо ач холбогдолтой байсан. Үүнд:

  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, 2003.06.30
  • Хүний эрхийн хороо, 2003.05.31
  • Арьс үндсээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах асуудал хариуцсан хороо, 2000.09.05 (16 дугаар тайлан, 2002.09.05 17 дугаар тайлан
  • Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах асуудал хариуцсан хороо, 1998.09.03
  • Эрүү шүүлтийн эсрэг хороо, 2003.02.23
  • Хүүхдийн эрхийн хороо, 1997.09.01

Олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

Комиссоос 2002 онд Хүүхэд залуучуудад зориулсан "Хүний эрхийн зуны сургалт”-ыг Олон улсын хүүхдийн "Найрамдал” төвд, хүний эрхийн нээлттэй өдрийг Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Өмнөговь, Булган аймгуудад зохион байгуулсан. Мөн шүүх, прокурорын байгууллагуудын албан хаагчдад тухайн байгууллагын хүсэлтээр сургалт хийсэн байна.

 

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын орон нутаг дахь нийт 23 сайн дурын ажилтанд "Хүний эрх – Шинэ алхам" сэдэвт семинарыг
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүний эрхийн боловсролд хэрхэн ашиглах талаарх "Хүний эрхийн талаарх мэдээллийг түгээх нь" сэдэвт сургалтыг төрийн бус байгууллагын нийт 15 ажилтанд зориулан төслийн олон улсын зөвлөх Марги Кук
  • Олон улсын эрүүгийн шүүхийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах зорилгоор төрийн, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд семинар зохион байгуулсан. Тус семинарыг Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд санхүүжилтийг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын эрүүгийн шүүхийн эвсэл төрийн бус байгууллагаас гаргасан.
  • Комиссын орон нутаг дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд "Хүний эрхийг сурталчлах ажлын үндсэн асуудал" сэдэвт семинарыг,
  • Баян-Өлгий аймагт хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг сумдаас ирж оролцож байгаа хүмүүст тус тус зохион байгуулсан.
  • Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын үйлдвэрчний холбоотой хамтран хөдөлмөрлөх эрхийн сургалтыг бизнесийн байгууллагын ажилтнуудад зориулж зохион байгуулсан.
  • "Хөдөлмөрийн эрх зүйн үндсэн ойлголт, түүний эх сурвалж" сэдэвт семинарыг зохион байгуулж, нийт 35 хүн хамрагджээ.

Тоон хэлээр

Комисс 2002 онд нийт 403 цагийн 46 сургалт зохион байгуулж, нийт 1449 хүн хамрагджээ. Нийт 10 аймагт хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК