» » » » » 2003 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

2003 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Стратеги зорилтын хүрээнд:

Комисс нь хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих стратеги төлөвлөгөөгөө:

  • Бүх шатны сургуульд
  • Нийгмийн тодорхой зорилтот бүлэгт
  • Олон түмэнд гэсэн 3 чиглэлээр боловсруулсан юм.

Тус стратеги төлөвлөгөөнд бүх шатны сургуулиудын хүний эрхийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, заах арга барилыг сайжруулах зорилт тусгагдсан. Энэ ажлын хүрээнд дунд сургуулийн нийгмийн ухааны арга зүйч багш нарт зориулсан хүний эрхийн боловсрол олгох шинэлэг арга зүйн талаарх сургалтыг зохион байгуулсан юм.

Мөн эрх зүйн боловсрол олгож байгаа их дээд сургуулиудын "Хүний эрх" хичээлийн загвар хөтөлбөрийг боловсруулах ажлыг Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:

  • Загвар хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг хүний эрхийн мэргэжилтэн, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, сургалтын арга зүйч зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, загвар хөтөлбөрийг боловсруулав.
  • Загвар хөтөлбөрийг сайжруулах зорилгоор эрх зүйн боловсрол олгож байгаа их дээд сургуулийн оюутнуудын дунд загвар хөтөлбөрийн дагуу зуны сургалт зохион байгуулж, 3 их дээд сургууль дээр туршилт хийж байна.
  • Загвар хөтөлбөрийн дагуу сургалт явуулах багш нарыг бэлтгэх сургалтыг 2 удаа зохион байгуулав.
  • Загвар хөтөлбөрийн төсөлд хүний эрхийн 2 мэргэжилтнээс шүүмж авсан болно.

Комисс 2003 онд дараах зорилтот бүлгүүдэд зориулж хүний эрхийн сургалт явуулав. Үүнд:

  • Хуулийн байгууллагын ажилтнууд;
  • Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд
  • Хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын ажилтнууд
  • Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага болон шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтнуудад зориулж дараах сэдвүүдээр сургалт зохион байгуулсан байна.

Хүний эрхийн сургалтын сэдвийн тухайд:

  • Олон улсын гэрээ, хэлэлцээр түүнийг шүүхийн практикт хэрэглэх нь
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
  • Хүнийг хил дамнуулан наймаалах гэмт хэрэг
  • Шүүхийн шийдвэр биелүүлэхэд хүний эрхийг хангах нь
  • Эрүү шүүлтийг болон цаазаар авах ялыг устгах нь

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд:

12 аймагт "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”, "Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенц” зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн ажээ. Төрийн захиргааны байгууллагын өргөдөл гомдол хариуцсан ажилтнуудад "Хүний эрхийн зөрчилтэй асуудлыг мөрдөн шалгах нь”, "Хүний эрхийн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхэд эвлэрүүлэх, зуучлах арга барилыг ашиглах нь” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.


Олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын илтгэл бичих ажлын хэсгийн ажилтнуудад "Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт", "Хүүхдийн эрхийн конвенц"-н талаар сургалт зохион байгуулсан.

Сэтгүүлчдэд "Хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц” зэрэг сэдвүүдээр, төрийн бус байгууллагын ажилтнуудад "Хүний эрхийн талаар мэдээллийг түгээх нь”, "Хүний эрхийн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах арга зүй”, "Эрүү шүүлтийг болон цаазаар авах ялыг устгах нь”, "Ххүний эрхийн хичээл заах арга зүй” гэх мэт сэдвүүдээр сургалтууд зохион байгуулсан.

Комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд "Сургалт зохион байгуулах арга зүй”, "Судалгаа хийх аргачлал” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Мөн орон нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих санаачилгыг өрнүүлэх зорилгоор аймгуудын орон тооны бус зөвлөл, хорооны гишүүд, Комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг оролцуулан семинар зохион байгууллаа.

"Хөдөлмөрийн салбар дахь суурь зарчим” сэдэвт семинарыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл болон Комиссын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулсан. Олон түмэнд хүний эрхийн боловсролыг түгээх ажлын хүрээнд хүний эрхийн тодорхой сэдвүүдээр нийт 14 удаагийн лекцийг 848 хүнийг оролцуулан зохион байгуулав.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК