» » » » 2005 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, сурталчилгаа

2005 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, сурталчилгаа

Хуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын тухайд:

  • Нийслэл, дүүрэг, аймгуудын орлогч прокурор нарт зориулан "Хүний эрх прокурорын хяналт" сэдвээр;
  • Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн болон Төмөр замын цагдаагийн хэлтэс, Багануур, Налайх, Багахангай дүүргийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээчдэд зориулан "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх" сэдвээр
  • Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн талаарх сургалтыг Цагдаагийн Академитай хамтран цагдаагийн ажилтнуудын давтан болон эчнээ сургалтын үеэр
  • Хууль зүйн үндэсний төвтэй хамтран хуульчдад хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах талаар ажлын хүрээнд нийслэл, дүүргийн шүүгч, прокуроруудад "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн талаарх ойлголт" сэдэвт сургалтыг
  • Швед Улсын "АРТ" олон улсын байгууллагын ажилтныг урьж, Комиссын гишүүд, ажилтнуудад зориулан "Урьдчилан хорих төвд хийх хяналт, шалгалт" сэдвээр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран төвлөрсөн хорих ангиудын удирдлага, нийгмийн ажилтнуудад "Хүний эрх – Хорих байгууллагын ажиллагаа" сэдвээр
  • Нийслэл, орон нутгийн өмгөөлөгч нарт зориулан Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь" сэдвээр
  • "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь" сэдвээр зохион байгуулах ярилцлагын хэлбэрийг өөрчилж, "Жаргалан" студитэй хамтран холбогдох байгууллага, хүмүүс болон НҮБ-ын Эрүүдэн шүүх асуудал хариуцсан Тусгай илтгэгчийг оролцуулан телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн "Хэнд ч байхгүй эрх" сэдэвтэйгээр МN 25, Монголын үндэсний телевизээр цацсан.
  • Цагдаагийн Академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлтэй хамтран Цагдаагийн Академи дээр "Хүний эрхийн сургалтын төв" байгуулсан.

Олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын тайлан бичих ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай танилцуулгыг Гадаад хэргийн яаманд хүргүүлэн, "Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пакт" болон "Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенц"-ийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын илтгэл бичих багийнханд зориулсан хагас өдрийн сургалтыг 5 дугаар сард олон улсын зөвлөхтэй хамтран зохион байгуулсан байна.

Хүний эрхийн тулгамдсан асуудлаар олон нийтэд зориулсан лекцийг "Эмэгтэйчүүдийн эрх" "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал" сэдвээр хийсэн болно.

Орон нутгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт "Төсөл хэрхэн бичих вэ" сэдэвт 2 өдрийн сургалтыг 4 дүгээр сард орон нутгийн хүний эрхийн байгууллага, ажилтнуудыг чадваржуулах ажлын хүрээнд зохион байгуулсан байна.

"Хүний эрх" сэдэвт сургалтыг орон тооны бус зөвлөлийн гишүүдэд зориулан 3 дугаар сард хийсэн болно.

Их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан уламжлалт зуны сургалтыг "Хүний эрх ба Сайн засаглал" сэдвээр 22 оюутнууд оролцуулсан 2005 оны 7 дугаар сарын 4-8 хооронд "Хүрэлт Тогоот" амралтын баазад зохион байгуулсан байна.

"Хүний эрхийн боловсрол – Ерөнхий боловсролын сургуулиудад" судалгааны тайланг танилцуулах дугуй ширээний ярилцлагуудыг зохион байгуулан, уулзалтаар зөвлөмж, багшид тавигдах шаардлага дээр санал авах зорилгоор холбогдох байгууллагуудыг оролцуулсан болно.

Мөн багш бэлтгэдэг их дээд сургуулиудийн багш, арга зүйч нарт 2 өдрийн "Хүний эрхийн боловсрол" сэдэвт сургалтыг, нийслэлийн гурван дүүргийн гэр хороололд "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх төв" ажиллуулах ажлын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, "Шихихутуг" дээд сургууль, "Билиг" дээд сургуулиудаас дахин сонгон шалгаруулалт хийж нийт 23 оюутнуудыг сонгон шалгаруулж, чадавхижуулах, хүний эрхийн мэдрэмжтэй болгох үүднээс тусгай сургалтыг зохион байгуулсан байна.

"Хүний эрхийн нээлттэй өдрүүд" арга хэмжээний хүрээнд орон нутгийн төр захиргаа, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж ажиллах соёлыг төлөвшүүлэх, хувийн хэвшилд хүний эрхийн зарчмууд зөрчигдөхгүй байх явдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор нийт 7 аймгийн хууль хяналтын байгууллага, захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдэд зориулан сургалт, семинар зохион байгуулав.

Тоон хэлээр

Комисс 2005 онд нийт 435 цагийн 67 сургалт, уулзалт, ярилцлага зохион байгуулж, нийт 2952 хүн хамрагджээ. Нийт 10 аймагт хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна.

Хуулийн байгууллага, төрийн бус байгууллага, үндэстний цөөнх, олон нийтэд зориулсан гарын авлага, "Хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгөх" төслийн хүрээнд иргэдэд зориулсан 5 гарын авлага, "Цаатан 21” төслийн хүрээнд 4 гарын авлага, 1 эвхмэл хуудас боловсруулан түгээсэн байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК