» » » » » 2007 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

2007 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын тухайд:
  • Цагдаагийн академид зохион байгуулсан цагдаагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтанд "Хүний эрх ба цагдаагийн байгууллага, эрүү шүүлт” зэрэг сэдвүүдээр цагдаагийн офицер, албан хаагчид, сонсогчдод 5 удаагийн 30 цагийн сургалт,
  • "Хүний эрхийн ойлголт, зарчим”, "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн тухай” зэрэг сэдвээр анхан шатны болон давах шатны шүүхийн шүүгч нарын улсын зөвлөлгөөнд,
  • "Цагдаагийн албан хаагчийн харилцааны соёл ба хүний эрхийн талаар анхаарах зарим асуудлууд” сэдэвт 1 өдрийн сургалтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчдад,
  • Нийслэлийн прокурорын газартай хамтран "Прокурорын хяналт хүний эрхийн баталгаа болох нь” сэдэвт 1 өдрийн сургалтыг нийслэл, дүүргүүдийн прокурорын байгууллагын 51 ажилтан, албан хаагчдад,
  • "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт 1 өдрийн сургалтыг Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар болон дүүргийн цагдаагийн хэлтсийн 25 хүүхдийн байцаагч нарт,
  • "ЖАЙКА” байгууллагатай хамтран "Олон улсын гэрээ конвенцийг хууль, шүүхийн практикт хэрэглэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг хуулийн байгууллагын 100 ажилтанд,
  • Шведийн Лүндийн Их сургуулийн Раоул Валленбургийн Хүний эрх, хүмүүнлигийн эрхзүйн институттай хамтран "Хүний эрх, авлига, сайн засаглал”, "Хүүхдийн эрх” сэдэвт 10 өдрийн сургалт, "Цөөнх ба уугуул иргэдийн эрх”, "Эмэгтэйчүүдийн эрх” сэдэвт 10 өдрийн цуврал сургалтыг ХЭҮК-ын болон хуулийн байгууллага, төрийн бус байгууллагын 30 ажилтан, албан хаагчдад,
  • "Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал” сэдэвт 1 өдрийн сургалтыг Хил хамгаалах ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон дүүргийн шүүх, прокурорын байгууллагын 42 ажилтан, албан хаагч нарт сургалт зохион байгуулсан байна.
Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор:
  • "Жендерийн тэгш байдлыг хангах нь” сургалтыг яам, агентлагууд, аймаг, дүүргийн хүний эрхийн болон жендерийн асуудал хариуцсан 40 ажилтанд,
  • "Иргэдийн эрхийг хамгаалахад төрийн анхан шатны байгууллагуудын оролцоо” сэдэвт нэг өдрийн сургалтыг БЗД, СХД-ийн хороодын нийт 52 засаг дарга, нийгмийн ажилтан нарт,
  • НҮБХХ-ийн Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хангах төслийн хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал, анхны сургалтыг "Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр 2007 оны 3 дугаар сарын 23-ний өдөр, хоёр дахь сургалтыг "Эмэгтэйжсэн ядуурал” сэдвээр 2007 оны 4 дүгээр сарын 25-нд, гуравдахь сургалтыг "Эмэгтэйчүүдийн эрх ба хөгжлийн бодлого” сэдвээр 2007 оны 5 дугаар сарын 24-нд, дөрөв дэх сургалтыг "Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрх” сэдвээр 2007 оны 7 дугаар сарын 25-ний өдөр тус тус зохион байгуулсан. Уг сургалтанд нийт 28 хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлөн 30 гаруй сэтгүүлч сурвалжлагчид оролцсон.
  • Хүний эрх ба Зэвсэгт хүчин” сэдэвт нэг өдрийн сургалтыг ХЭҮК-оос цэргийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, цэргийн ангиудын сургалт хариуцсан 35 ажилтнуудад,
  • "Хүний эрхийн ойлголт, Цэргийн алба хаах харилцааны эрхзүйн зохицуулалт” сэдвээр Ховд аймаг дахь 123 дугаар цэргийн ангийн удирдах албан тушаалтнууд, цэргийн албан хаагчид, энгийн ажилчин 500 гаруй ажилтан, албан хаагчдад 4 өдрийн сургалт,
  • Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн анги, байгууллагуудын удирдлагуудын Зөвлөгөөнд "Цэргийн албан дахь хүний эрхийн асуудлууд”, "ХЭҮК-ын 2006 оны шалгалтын дүн, анхаарах асуудал” сэдэвт сургалт мэдээллийг 34 удирдах албан хаагчдад сургалт тус тус зохион байгуулсан байна.
  • Хүний эрх, ардчиллын судалгааны төвтэй хамтран "Хүний эрхэд суурилсан боловсрол” сэдэвт нэг өдрийн сургалтыг боловсролын хяналтын байгууллага, арга зүйч нарт, МУБИС дахь Хүний эрхийн боловсролын төвтэй хамтран Ховд аймгийн Ховд их сургууль, Архангай аймгийн Багшийн коллежийн профессор багш нар, оюутнуудад "Хүүхдийн эрхийн боловсрол ба багш бэлтгэх сургууль” сэдвээр тус бүр 2 өдрийн сургалт семинар зохион байгуулав. Сургалтанд нийт 70 багш, 56 оюутан суралцагчид оролцсон байна.

Тоон хэлээр:

Комисс 2007 онд нийт 400 гаруй цагийн 44 сургалт, семинарыг зохион байгуулж, нийт 4460хүн (I хагаст 2578 хүн, II хагаст 1882 хүн) хамрагджээ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК