» » » "Хүний эрхэд суурилсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа

"Хүний эрхэд суурилсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран "Хүний эрхэд суурилсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 2014 оны 10 дугаар сарын 30-ны 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд зохион байгууллаа. Илтгэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбат тавьж, Монгол Улсад өрнөж буй шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй эрүүгийн хууль тогтоомжийн тулгуур үзэл баримтлалыг танилцуулан, оролцогчидтой санал бодлоо солилцлоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК