» » » "Иргэдийн мэдэх эрх" сэдвээр хүний эрхийн өглөөний уулзалтыг хийв

"Иргэдийн мэдэх эрх" сэдвээр хүний эрхийн өглөөний уулзалтыг хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форумтай хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн пүрэв гаригийн өглөө 08 цагт "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг ННФ-ын хурлын танхимд зохион байгуулж байна. Энэ сарын уулзалтыг өнөөдөр "Иргэдийн мэдэх эрх" сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн зочин илтгэгчээр Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал уригдан мэдээлэл хийж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй бөгөөд ирэх сарын уулзалтыг "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх" сэдвээр хийхээр боллоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК