» » » Бичил уурхайчдад сургалт явууллаа

Бичил уурхайчдад сургалт явууллаа

 

Бичил уурхайчдад сургалт явууллаа Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр 2016 онд орон нутагт хувиараа ашигтмал малтмал олборлогч иргэдэд "Хүний эрх ба, жендэрийн тэгш байдал" бүсчилсэн сургалт зохион байгуулах, тэдгээр бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн билээ.

Энэ ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан баг 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Сайншанд, Айраг суманд ажиллалаа.

Айраг сумын газар нутгийн ихэнх хэсэгт жоншны илрэцтэй тул жоншны ашиглалтын болон хайгуулын лиценцтэй 69 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Тус сумын таван газарт бичил уурхайн нөхөрлөл ажиллуулахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 14/66 тоот тогтоол гарч сумын Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/244 тоот албан бичгээр хүсэлт гаргаснаар Ашигт малтмалын газраас 2015 оны 2/5876 тоот албан бичгээр дүгнэлт гаргуулсан байна.

2016 оны байдлаар тус суманд зөвшөөрөлтэй таван талбайд 10 нөхөрлөл, 35 иргэн хувиараа ашигт малтмал олборлож байгаа бөгөөд Айраг сумын Засаг дарга 4 нөхөрлөлтэй "Хонгор II”, "Тагт”, "Бужгар” хэмээх газруудад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Туулайхүү танилцууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд тус суманд бичил уурхай эрхэлж буй иргэдтэй уулзан тэдний хүний эрхийн нөхцөл байдлын талаар санал асуулга авч, ярилцлага өрнүүлэхийн хамт "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад бичил уурхай эрхлэгчдээс гадны сумын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн төв, сумын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан зэрэг 20 хүн оролцлоо. Сургалт, ярилцлагын үеэр сумын иргэдээс хувиараа ашигт малтмал олборлох зөвшөөрөл бүхий талбайн нөөц бага, мөн олборлосон ашигт малтмалаа худалдан борлуулахад үнэ ханш бага байгаа зэргээс шалтгаалан дан ашигт малтмал олборлож амьдрах хүндрэлтэй байна. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн өөр төрлийн бичил төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт, санал тавьж байв.

Эдгээр үйл ажиллагааг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүгийн дэмжлэгтээгээр зохион байгуулсан билээ.

 

Бичил уурхайчдад сургалт явууллаа
Бичил уурхайчдад сургалт явууллаа

 


Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК