» » » Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийг "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө" сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Дашбалбарын Гангабаатар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны дугуй танхимд уншина.

Тус лекцээр иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хамгаалах Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зарим гадаад улсын шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах зохицуулалттай харьцуулан ярилцах болно. Сонирхсон хүмүүс 262752, 262902 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК