» » » “БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАСАГЛАЛ БА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

“БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАСАГЛАЛ БА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

“БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАСАГЛАЛ БА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн дунд "Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн  уралдаан зарлаж байна.

Зорилго:

  • Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах;
  • Байгаль орчныг хамгаалах тухай Монгол улсын хуулиуд, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг чанд мөрдөхийн ач холбогдол ойлгуулах, хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг таниулах;
  • Уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулагч иргэн, аж ахуй нэгж, байгууллага, түүний нөлөөллийн бүсэд амьдарч буй ард иргэдэд хүний эрхийн ойлголт, хандлагыг бий болгох;

Хамрах хүрээ:

  • Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийн сэтгүүлчдэд нээлттэй. Үүнд:
  • Телевиз
  • Радио
  • Сонин
  • Сэтгүүл
  • Мэдээллийн цахим хуудас

Зохион байгуулалт:

o Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх;

oУралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг буцаахгүй бөгөөд шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;

oБүтээлийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны 17 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд (Засгийн газрын XI байрны 511 тоотод) хүлээн авна.

oИрүүлсэн бүтээлд сэтгүүлчийн овог нэр, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр, бүтээлийн нэр, холбогдох утас тодорхой байх ёстойг анхаарна уу.

Тавигдах шаардлага:

oУралдаанд ирүүлэх бүтээлүүд нь байгаль орчны засаглал, уул уурхайн асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг байх;

oНийтлэл, нэвтрүүлэг нь үнэн бодит, баримт нотолгоонд тулгуурласан байх;

  • Тэнцвэртэй, олон түвшний эх сурвалжийг тэгш хамруулсан байх;
  • Бүтээлийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 10-ыг хүртэлх хугацаанд телевиз, радио, сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлж олны хүртээл болгосон байх;
  • Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 15 минутаас дээш хугацаатай, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;
  • Нийтлэлийг тухайн сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;
  • Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.

Шилдэг бүтээлийг дүгнэх:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс томилогдсон мэргэжлийн баг 2017 оны 6 дугаар сарын 19-оос 22-ны өдрийн хооронд бүтээл нэг бүрээр хэлэлцэж, нууц санал хураалтаар шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, 2017 оны 6-р сарын 23-ны өдөр сэтгүүлчдэд шагналыг гардуулна.

Долоо. Шагналын сан:

Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчдийн бүтээлээс эхний 3 байрыг тодруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Нийт шагналын сан 3 сая 800 мянган төгрөг.

1.Телевиз, радиогийн нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр - өргөмжлөл, 800 000 төгрөг

Хоёрдугаар байр - өргөмжлөл, 600 000 төгрөг

Гуравдугаар байр - өргөмжлөл, 400 000 төгрөг

2.Сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудасны нийтлэл:

Нэгдүгээр байр - өргөмжлөл, 800 000 төгрөг

Хоёрдугаар байр - өргөмжлөл, 600 000 төгрөг

Гуравдугаар байр - өргөмжлөл, 400 000 төгрөг

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Утас: (976-51) – 262752 утсаар холбогдоно уу;

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК