» » Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийг "Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт ба ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийн уялдаа” сэдвээр хууль зүйн ухааны доктор, профессор Балдангийн Уранцэцэг 2016 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд уншина.

Энэхүү лекцээр Монгол Улсад мөрдөж буй Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт, хэрэгжилт болон Хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулагддаг харилцаанд оролцох үедээ аль аль талын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байхын тулд ажилтан ба ажил олгогч тал чухам юунд анхаарах ёстой вэ? гэх мэт хүмүүсийн асуултад хариулт эрж, харилцан ярилцах болно. Сонирхсон хүмүүс 262752 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК