» » “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.

2017 оны 1 дүгээр сарын ээлжит өглөөний уулзалт нь "Хэвлэн нийтлэх эрх ба хүний эрх” сэдвээр энэ сарын 19ий өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Уулзалтын зочноор Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ажлын албаны дарга У.Тамир оролцоно. Уулзалт хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид,сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Та бүхэн нэмэлт мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн 262952 утас болон s.budragchaa@mn-nhrc.org хаягаас лавлана уу.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК