» » » » “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

Хүний эрхийн Үндэсний КомиссНээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.

2017 оны 2 дугаар сарын ээлжит өглөөний уулзалт нь "Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн орон байртай байх эрх” сэдвээр энэ сарын 16ы өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

Уулзалтын зочин байгууллагаар Монголын Эмнести Интернэшнл ТББ оролцож, өөрсдийн хийсэн судалгааг танилцуулна. Уулзалт хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид, сэтгүүлчид сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Та бүхэн нэмэлт мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн 262952 утас болон s.budragchaa@mn-nhrc.org хаягаас лавлана уу.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК