» » “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллооМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумТББ-тайхамтран "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн уулзалтын зочноор Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн оролцожЭрүүгийн хууль (шинэчилсэн найруулсан) сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлаас баталж, уг хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байсан ч хуулийн үйлчлэлийн хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01 болгон өөрчилсөн билээ.

Шүүгч Б.Батцэрэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа Монгол улсын олон улсын гэрээний 56 зүйл заалтад нийцүүлж, 131 байгууллагаас 1500 гаруй саналыг авснаас гадна тус хуульд шинээр хорих ял, нийтэд тустай хөдөлмөр хийлгэх, торгох ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр нэмж тусгасан, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан хүнд оноох ял шийтгэлийг хөнгөрүүлэх, шинэ төрлийн буюу мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зэргийг нэмж хуульчилсан болон эрүүгийн хуулийн бусад нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар сонирхолтой мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариуллаа.

Дашрамд дурдахад Нээлттэй нийгэм форум, иргэний нийгмийн 300 гаруй байгууллага хамтран Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хэрхэн тусгасан талаар мониторинг, дүн шинжилгээ хийж байгаатай холбогдуулан иргэд дээрх хуулийн шинэчлэлттэй холбоотой саналаа Нээлттэй нийгэм форум ТББ-д хүргүүлж, нөлөөллийн ажилд оролцох боломжтой юм байна.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК