» » Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг өргөн баривМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь 16 дахь илтгэлээ өөрсдийн хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэдээс Комисст гаргасан өргөдөл гомдол, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар, яам, агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.

Энэ удаагийн илтгэлд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаарх тайланг гарган, Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй саналуудыг тусгасан бөгөөд өргөн барьсны дараа УИХ-ын дарга М.Энхболд хүний эрхийн төлөв байдлын асуудлаар асуулт асууж, санал солилцлоо.

16 дахь илтгэлийг энд дарж татаж авна уу. [3.03 Mb]

 

 


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК