» » » » Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирж буй Нилс Хегевишийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Бямбадорж Фридрих Эбертийн сантай хамтран хүний эрхийн хангах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд, түүний үр нөлөөний талаар танилцуулж, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Нилс Хегевиш Комиссын даргыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Монгол Улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж буй бүсчилсэн сургалтуудаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөр шинэ төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд ХБНГУ, Монгол улсын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцлоо.

 


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК