» » “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.

2017 оны 5 дугаар сарын ээлжит өглөөний уулзалт нь "Монгол Улсын эрүүгийн процесс дахь халдашгүй, чөлөөтэй байх эрхийн баталгаа" сэдвээр энэ сарын 18-ны өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

Уулзалтын зочноор Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан оролцож, мэдээлэл хийнэ. Уулзалт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид, сэтгүүлчид сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Та бүхэн нэмэлт мэдээллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн 51-262751 утас болон b.semjidmaa@mn-nhrc.org хаягаас лавлана уу.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК