» » Онол практикийн бага хурал зохион байгууллаа

Онол практикийн бага хурал зохион байгууллаа

Онол практикийн бага хурал зохион байгууллаа2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт онол практикийн бага хурлыг төр болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн, багш, судлаачид, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг оролцуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран Гадаад Харилцааны Яамны "Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Энэхүү онол практикийн бага хурлыг хот суурин газрыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор гарч буй иргэдийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн зөрчил, зохистой орон байраар хангагдах эрхийн хэрэгжилт, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бодлого, эрх зүйн орчин, иргэдийн оролцооны хэлбэр, нөхөн олговор, маргаан шийдвэрлэлтийн талаархзарим асуудлыг хөндөж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал зөвлөмж дэвшүүлэн, шийдвэр гаргагчдад уламжлах зорилгоор зохион байгуулсан юм.

Онол практикийн бага хуралд Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НЗДТГ, нийслэл, дүүргийн газрын албад, дахин төлөвлөлтийн ажлыг гардан хэрэгжүүлж буй компаниуд, иргэний нийгэм, дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл оролцож, дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, талуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцов.

Эрдэмтэн судлаач, хуульч, нөлөөлөлд өртсөн иргэдийн тавьсан "Хот суурин газрын төлөвлөлт ба иргэдийн оролцоо”, "Шударга нөхөн олговор”, "Хот суурин газрыг төлөвлөхтэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх хүний эрхэд суурилсан механизм”, нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулахтай холбоотой арга зам, "Хот суурин газрын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, зохион байгуулалтанд гарч буй алдаа, даван туулах арга зам”, "Эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаа, түүнийг сайжруулах нь сэдвээр илтгэл тавилаа.

Онол практикийн бага хурал зохион байгууллаа

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК